“Чиглэл ХХК”-д ISO 9001:2015 Олон улсын стандартын дотоод аудиторын сургалтыг 2020 оны 06 сарын 27-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

Чиглэл  ХХК  нь үйл ажиллагаандаа ISO 9001:2015 Олон улсын стандартыг хэрэгжүүлж байгаа бөгөөд хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр  үйл ажиллагаа явуулдаг. Бүтээгдэхүүнээ экспортлох зорилгоор үйлдвэрлэлийн хүчин чадал болон менежментээ сайжруулах шат дараалсан төслүүдийг хэрэгжүүлж байгаа хамт олон юм.

Сургалтанд хамрагдсан  нийт ажилтнууддаа сургалтаар олж авсан мэдлэгээ, үйл ажиллагаандаа мөрдөж хэвшүүлэн,  стнадартын шаардалага хангасан орчинд   ажиллахыг ОШМИ-гийн хамт олноос хүсье.