“Геологи, уул уурхайн салбарын хүний нөөц, ажиллагсдын нийгмийн асуудлыг шийдвэрлэгч тэргүүний аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах уралдаан зарлаж байна.

Шалгаруулах үзүүлэлт:

1. Ажлын байр, амьдрах ая тухтай орчин бүрдүүлэгч шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзол:
 Уурхайн тосгон, ажилчдыг ая тухтай ажлын болон амрах байраар хангасан байдал;
 Олборлох салбарын ил тод байдлын санаачлагад нэгдэн жил бүрийн тайлангаа гаргаж өгсөн байдал;
 Ашиглаж байгаа ордын дэд бүтэц, уурхайн тосгон, барилга байгууламжийн асуудлыг бүрэн шийдвэрлэсэн байдал;
 Мэргэжилтэй боловсон хүчин бэлтгэх болон ажилтаныг мэргэшүүлэх, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангасан байдал;
 Тухайн орон нутагаас бүрдүүлж буй ажлын байр, нийт ажилчдын цалин, урамшууллыг тогтоосон байдал.

2. Ажилчдын эрүүл ахуйг эрхэмлэгч шилдэг аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзол:
 Уурхай, олборлох үйлдвэр, уурхайн тосгонд эмч, сувилагч болон эмнэлгийн тоног төхөөрөмж, эмчилгээний байраар бүрэн хангагдсан байдал;
 Хүнд, хортой нөхцөлд ажиллагсдын эрүүл мэнд, сувилгааны төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлсэн байдал;
 Ажиллагчдын бие, бялдарыг чийрэгжүүлэх төв байгуулсан байдал;
 Эрүүл мэндийн үзлэгт хамруулах төлөвлөгөө, хуваарийн дагуу ажилласан байдал;
 Чөлөөт цагийг зөв, боловсон өнгөрүүлэх нөхцөл бүрдүүлсэн байдал;
 Эрүүл, чанартай хоол хүнсээр хангасан байдал;

3. Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг эрхэмлэгч аж ахуйн нэгж, байгууллага шалгаруулах болзол:
 Үйлдвэрлэлийн жигд, найдвартай ажиллагаа, аваар, осолгүй ажилласан цаг, төлөвлөгөөт зорилтын биелэлт;
 Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйг сайжруулах ажилд төлөвлөсөн ба зарцуулсан хөрөнгө, зардал;
 Ажилчдын амралтын байр, ая тухтай орчин тохилог байдал, нийгмийн асуудлыг шийдсэн байдал;
 Мэргэжлийн, мэргэшлийн сургалтын материаллаг баазаар хангагдсан байдал;
 Үйлдвэрлэлийн ослын болон ослоос шалтгаалсан нас баралтын давтамжийн коэффицент салбарын дунджаас бага байх, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлт өмнөх жилүүдийнхээс буурсан байх;

Шалгаруулалтад оролцохыг хүссэн аж ахуйн, нэгж байгууллага албан бичгээр хүсэлтээ гарган, холбогдох бусад материал, зургийг Ашигт малтмалын газарт 2013 оны 7 дугаар сарын 5–ны өдрийн 17 цагаас өмнө ирүүлнэ үү.

Холбоо барих утас: 263709, 264056

Эх сурвалж:

http://www.mm.gov.mn/mn/news-2/296-goelogi-uul-uurkhaj-salbaryn-khuynij-nououts-azhillagsdyn-nijgmijn-asuudlyg-shijdverlegch-terguyuynij-azh-akhujn-negzh-bajguullaga-shalgaruulakh-uraldaan-zarlazh-bajna.html

Leave a Reply

Your email address will not be published.