ОХУ дахь Хөдөлмөр хамгааллын мэргэжилтнүүдийн нийгэмлэгийн танилцуулга

Оросоор Сообщество специалистов по охране труда (ССОТ) буюу монголоор Хөдөлмөр хамгааллын мэргэжилтнүүдийн нийгэмлэг гэдэг байгууллага идэвхитэй үйл ажиллагаа явуулдаг.   

ССОТ – гэж нэрлэж заншсан төсөл нь хөдөлмөр хамгааллын салбарт ажилладаг мэргэжилтнүүдийг эгнээндээ нэгтгэдэг бөгөөд мэдлэг мэдээлэл олж авах, тараах боломжийг олгодог www.ohranatruda.ru гэдэг вэб сайтыг ажиллуулдаг байна. Энэ сайтад бүртгүүлсэн нийгэмлэгийн гишүүн бүр өөрийн хараат бус мэдээллийн орчинг сайтад бий болгож, мэдээ мэдээлэл нийтлэх, блог хөтлөх, фото зураг болон видео альбомууд үүсгэх, өөрийн файлын архивыг бий болгож, вэб сайт дээрх эрхээ бүрэн ашиглах боломжтой болдог. Энэхүү хөдөлмөр хамгааллын мэргэжилтнүүдийн нийгэмлэгт элссэнээр одоогоор нээгдсэн байгаа нийгмийн сүлжээнд элсэхээс гадна, өөрийн найзууд, ижил бодол санаатай нөхдөө хайлтын системээр хайж олох, мэдээ мэдээлэл олж авах, өөрт хэрэгтэй файлаа татаж авах, зураг үзэх, бүлэг үүсгэх боломжтой болдгоороо бусад сүлжээнээс ялгардаг байна.

Монголчууд Орос хэлэндээ харьцангуй сайн байдаг учир та бүхэн энэхүү сайтаар зочилж, өөрт хэрэгтэй мэдээллээ олж авч болох юм шүү.

Leave a Reply

Your email address will not be published.