ХАБЭА-н менежментийн OHSAS18001 стандартын загвар баримт бичигтэй, баримт бичгийн боловсруулалтын сургалт явагдана /6 сарын 26-27 нд явагдана/

Сургалтын зорилго:

Энэхүү сургалт нь ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнуудын ХАБЭА-н холбогдолтой байгууллагын бодлого, журам, заавар, зааварчилгыг боловсруулахад тулгардаг хүндрэлийг шийдвэрлэхэд туслах зорилготой.

Сургалтын агуулга:

Суралцагчид тус сургалтанд хамрагдснаар Монгол Улсын ХАБЭА-н тухай хууль тогтоомж болон ХАБЭА-н удирдлагын тогтолцооны OHSAS18001:2007 олон улсын стандартын шаардлагын дагуу байгууллагынхаа хэрэгцээнд нийцсэн ХАБЭА-н баримт бичгийг хэрхэн бүрдүүлж, боловсруулах талаар мэдлэг, ур чадвар эзэмшиж төгсөнө.

1.      ХАБЭА-н баримт бичгийн бүрдэл, тавигдах шаардлага
  • Байгууллагын ХАБЭА-н удирдлагын тогтолцоо
  • МУ-ын ХАБЭА-н хууль, тогтоомжоор шаардагддаг баримт бичгүүд
  • OHSAS18001:2007 олон улсын стандартаар шаардагддаг баримт бичгүүд
2.      ХАБЭА-н баримт бичгийн боловсруулалт
  • Баримт бичгийн пирамид тогтолцоо, уялдаа
  • Баримт бичгийг боловсруулах үйл явцын хандлага
  • Баримт бичгийг боловсруулахад ажлын аюулын шинжилгээг ашиглах нь
3.      ХАБЭА-н баримт бичиг, бүртгэлийн хяналтын тогтолцоо
  • Байгууллага дахь ХАБЭА-н баримт бичгийн хяналт
  • Байгууллага дахь ХАБЭА-н бүртгэлийн хяналт


Сургалт үргэлжилэх хугацаа:

6 сарын 26-27-нд 2 өдөр, үдээс хойш 14:00-18:30 /нийт 12 цаг/
Сургалтын материал:
  • Суралцагч бүрт сургалтын гарын авлага олгоно
  • Түүнчлэн сургалтын төгсгөлд суралцагчдад ХАБЭА-н ажлыг зохион байгуулахад чухал шаардлагатай журам, зааварчилга, бүртгэлийн загваруудыг олгоно.
Сургалтын төлбөр:

250000 төг

Оролцогчдын тоо хязгаартай.

Leave a Reply

Your email address will not be published.