Та бүхэнд “Дэлхийн стандартын өдөр”-ийн (#WorldStandardDay) мэнд хүргэе!

Та бүхэнд “Дэлхийн стандартын өдөр”-ийн (#WorldStandardDay) мэнд хүргэе! Дэлхий даяар стандарт боловсруулагч байгууллагуудад ажиллаж буй мянга мянган экспертүүдийн хүчин зүтгэлд хүндэтгэл үзүүлдэг энэхүү өдрийг жил бүрийн 10 дугаар сарын 14-нд тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ. Даяаршиж буй дэлхийн эдийн засагт стандарчилалын гүйцэтгэх үүрэг, ач холбогдлыг засгийн газрууд, байгууллагууд болон хэрэглэгчдийн дунд ойлгуулах, сурталчилах нь энэхүү өдрийн гол зорилго байдаг. Энэ жилийн хувьд “Standards Make Cities Smarter” буюу “Стандарт Хотуудыг Илүү Ухаалаг болгодог” гэсэн уриатайгаар тус өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна. https://youtu.be/G8uSH6bGxb4

Leave a Reply

Your email address will not be published.