“ХАБЭА-н Сургагч багш”- йин эхний ээлжийн сургалт амжилттай зохион байгууллаа. /2013.02.18-21/

Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэнгийн дэргэдэх “Ошми” сургалтын төв, АНУ төвтэй OSHAcademy-тай хамтран  “ХАБЭА”-н Ажилтан – Менежер – Супервайзор – Сургагч – Зөвлөлийн дарга, гишүүний Олон Улсын сертификаттай цуврал хөтөлбөрийг монголд анх удаа 2012 оны 10 сараас эхлэн зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд 2013 оны 2 сарын 18-21-ний өдрүүдэд “ХАБЭА-н Сургагч” –ийн эхний ээлжийн сургалтыг зохион байгуулсан.

Энэ удаагийн сургалтанд:

  • Геомандал ХХК
  • Өвөрхангай Технологийн сургууль
  • Говь-Алтай МҮСТөв
  • УБТЗ
  • Алтай Кашмир ХХК
  • Баян Айраг ХХК
  • Гоби Коулд Энд Энержи ХХК
  • Ганганжир консаатинг ХХК
  • Бэк Сок констракшн ХХК зэрэг компани ажилтнууд хамрагдсан.

Монголд анх удаагаа зохион байгуулагдсан “ХАБЭА-н Сургагч”-ийн хөтөлбөрт амжилттай суралцсан нийт төгсөгчиддөө цаашдын ажилд нь амжилт хүсье.

ХААЭАМХүрээлэнгийн дэргэдэх “ОШМИ” сургалтын төвийн багш ажилтнуудаас.

Leave a Reply

Your email address will not be published.