Аж ахуйн нэгж, байгууллагуудад ХАБЭА, Чанарын болон Байгаль орчны удирдлагын тогтолцооны талаар үнэгүй сургалт зохион байгууллаа.

OSHMI Менежментийн Хүрээлэн нь 2009 – 2010 онд нийт 23 байгууллагын 480 гаруй удирдах болон инженер техникийн ажилтнуудад ХАБЭА-н ажлыг зохион байгуулах тухай, ХАБЭА-н удирдлагын тогтолцооны тухай, Чанарын болон Байгаль орчны удирдлагын тогтолцооны тухай үнэ төлбөргүй сургалт зохион байгуулаад байна.

Одоогоор авто зам, уул уурхай, барилга, буяны үйлчилгээ, худалдаа нийтийн хоол, агаарын тээврийн байгууллагуудад OHSAS 18001, ISO 9001, ISO 14001 стандарт нэвтрүүлэх ажлын хүрээнд сургалт зохион байгуулах, зөвлөгөө өгөх, стандартуудыг хэрэгжүүлэх ажлыг гүйцэтгэж байна.

Leave a Reply

Your email address will not be published.