“Нэн түрүүнд хөдөлмөрийн аюулгүй байдал-2013” үзэсгэлэнд манай байгууллага амжилттай оролцлоо /2013.02.27-28//

Уул Уурхайн Үндэсний Ассоциациас зохион байгуулсан “Нэн тэргүүн Хөдөлмөрийн Аюулгүй Байдал -2013” үзэсгэлэнд Манай хүрээлэн амжилттай оролцлоо.

Үзэсгэлэн 2013 оны 2 сарын 27, 28-ны өдрүүдэд МҮЭСТОрдонд зохиогдсон.

Уг үзэсгэлэнд манай байгууллагаас гадна:
  • Оюу толгой ХХК
  • Эрдэнэт үйлдвэр ХХК
  • Их Угсаа ХХК
  • Эрдсүлж ХХК
  • Хөхмөнх сервис ХХК
  • HSE ХХК
  • Их газрын чулуу ХХК
  • Жи Ди Эс Ай Ти ХХК гэх мэт 20 гаруй  компани, аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа танилцууллаа.

Манай хүрээлэнгийн зүгээс тус үзэсгэлэнд OSHAcademy-тай хамтран зохион байгуулж буй ХАБЭА-н / хөдөлмөр хамгаалал / олон улсын хөтөлбөрөөрөө оролцсон. Олон улсад ХАБЭА-н ажилтан / хөдөлмөр хамгааллын ажилтан / олон төрөл байдаг бөгөөд дор бүрнээ ямар ажил хариуцан гүйцэтгэдэг болохыг оролцогчдод таниулахыг зорьсон юм.

Тус үзэсэгэлэнг зохион байгуулсан Уул уурхайн үндэсний ассоциаци болон үзэсгэлэнд дэмжлэг үзүүлсэн Эрдэнэт үйлдвэр, Оюу Толгой ХХК-ийн хамт олонд талархал илэрхийлье.

Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэнгийн хамт олон

 

Үзэсгэлэнгийн үеийн зураг:

 

Leave a Reply

Your email address will not be published.