Хан-Уул дүүргийг аж ахуйн нэгж, байгууллагуудын “Ажил олгогч, удирдах ажилтнуудын болон нийт ажилтнууд, хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн ХАБЭА-н сургалт”-ыг амжилттай зохион байгуулан явууллаа. /2018 оны 10 сарын 09,10,11/

Монголын хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн
хүрээлэнгийн “Ошми” сургалтын төв нь Хан-Уул дүүргийн Нийгмийн
даатгалын хэлтэстэй хамтран 2018 оны 10 сарын 09,10,11-ний өдрүүдэд
“Нийгмийн даатгалд даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс
шалтгаалах өвчнөөс /ҮО,МШӨ/ урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй
байдал, эрүүл ахуйн сургалт сурталчилгаа зохион байгуулах ажлын”
хүрээнд Хан-Уул дүүргийн аж ахуйн нэгж, байгууллагуудын Ажил олгогч,
удирдах ажилтнуудын болон нийт ажилтнууд хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн
ХАБЭА-н сургалтыг зохион байгуулан явууллаа.

Сургалтанд 85 гаруй  аж ахуйн нэгж, байгууллагын 178 ажил олгогч эзэд,
удирдах ажилтнууд, нийт ажилтнууд болон хувиараа хөдөлмөр эрхлэгчид 85
хүн, нийт 263 хүн хамрагдлаа.

Leave a Reply

Your email address will not be published.