OSHMI нь PECB Олон улсын байгууллагын Монгол дахь сургагч байгууллага боллоо

OSHMI нь Канад улсад төвтэй, олон улс даяар Олон улсын удирдлагын тогтолцооны стандартын мэргэжилтнүүдийг бэлтгэдэг Сертификатжуулалтын байгууллага болох Professional Evaluation and Certification Board (PECB) буюу монголоор Мэргэжлийн Үнэлгээ ба Гэрчилгээжүүлэлтийн Зөвлөл гэдэг олон улсын байгууллагатай албан ёсны хамтран ажиллах гэрээг байгуулж, Удирдлагын тогтолцооны Олон улсын стандартын түвшин бүрийн мэргэжилтнүүдийг бэлтгэдэг боллоо.

Бид OHSAS 18001 стандартын суурь ойлголт өгөх сургалт болон ахлах хэрэгжүүлэгч, ахлах аудитор, мастер зэрэг мэргэжилтнүүдийг бэлтгэх курс сургалтуудаа зарлаж эхлэх гэж байгаадаа баяртай байна. Энэхүү төслийг хэрэгжүүлснээр, Монголын ХАБЭА-н ажилтан, менежерүүд олон улсын OHSAS 18001 стандартын талаарх олон улсын сургалтуудад эх орондоо эх хэл дээрээ хамрагдаж, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн зэрэг авах боломж бүрдэж байгаа юм.

Түүнчлэн энэхүү хамтын ажиллагаа нь OHSAS18001 стандартаар хязгаарлагдахгүй бөгөөд удирдлагын тогтолцооны дараах стандартуудын сургалтуудыг шат дарааллан явуулах болно.

  • OHSAS18001 – Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежмент
  • ISO9001 – Чанарын менежмент
  • ISO14001 – Байгаль орчны менежмент
  • ISO22301 – Бизнесийн тасалдалгүй байдлын менежмент
  • ISO31000 – Эрсдлийн менежмент
  • ISO27001 – Мэдээллийн аюулгүй байдлын менежмент
  • ISO20000 – IT үйлчилгээний менежмент
  • ISO22000 – Хүнсний аюулгүй байдлын менежмент
  • ISO26000 – Нийгмийн хариуцлагын менежмент
  • ISO28000 – Нийлүүлэлтийн сүлжээний аюулгүй байдлын менежмент
  • ISO13485 – Эмнэлгийн хэрэгслийн чанарын менежмен

Та бүхэн PECB байгууллагын талаарх мэдээллийг https://pecb.com/ – энэхүү вэб сайтаас дэлгэрэнгүй үзэх боломжтой. 

 Та бүхнийгээ хүндэтгэсэн,

ОШМИ-н хамт олон 

Leave a Reply

Your email address will not be published.