“ХАБЭА-н Ажилтан” бэлтгэх 97 дах ээлжийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа. /2019.06.03-07/

2019 оны 6 сарын 03-наас 6 сарын 07-ны  өдрүүдэд “ХАБЭА-н Ажилтан” бэлтгэх 97 дах ээлжийн зохион байгуулагдаж төгсөлтөө хийлээ.

Сургалтанд Хасу Мегаватт ХХК, Малчин Монгол ХХК,  Эх газрын жигүүр ХХК, Нэхээсгүй эдлэл ХХК,  Мон Энержи Корпораци ХХК, Ариун Монгол ХХК, Мөнхийн үсэг ХХК,  Метро пласт ХХК, Тэжээл мөрөн ХХК, Дарханы төмөрлөг ХК  зэрэг байгууллагуудын  захирал, аюулгүй ажиллагааны ажилтан, үйлдвэрлэл эрхэлсэн менежер, талбайн зохион байгуулагч, менежер, ХАБЭА-н инженер, эм шинжлэгч, хүний нөөцийн менежер, талбайн нярав болон хувиараа суралцагсад нийт 13  хүн хамрагдаж төгслөө.

Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!

Leave a Reply

Your email address will not be published.