Хэвлэлийн салбарт нийтлэг байдаг ХАБЭА-н аюул

Хэвлэлийн салбарт нийтлэг байдаг ХАБЭА-н аюул

/Химийн бодисын хэрэглээнээс үүдсэн аюул/

Хэвлэлийн байгууллага маш олон төрлийн химийн бодистой харьцаж ажилладаг. Үүнд, будаг, лак, цавуу, цэвэрлэгээний бодисууд багтана. Эдгээр нь хүний биед ялгаатай эрсдэл үүсгэж, өвчлүүлэх буюу түлэх, хордуулах аюултай байдаг.

Химийн бодисын төрөл бүрийн ууршилт, тоосонцрууд нь амьсгалын замаар болон арьсанд нэвчих замаар хүний биед шингэж байдаг.


1. Сийлбэр, хүчлээр идүүлж гаргасан хээ, хэвлэлийн хэв бэлтгэх, зургийг дахин хэвлэх процесст, азотын, хүхрийн, фторт ус төрөгчийн хүчил агуулагддаг тул эдгээр нь арьсыг түлэх, нүдийг гэмтээх, цэврүү үсэргэх эрсдэлтэй.

2. Зургийг хэвлэгч буюу засагч процесст (төмөр хавтанд үүссэн дүрсийг бодит зураг болгон хэвлэх), хүчиллэг давс буюу цайруулагч бүхий бодисууд ашиглагддаг. Эдгээр нь нүдийг гэмтээх, мөн дерматит хэмээх арьсны өвчлөл үүсгэдэг.

3. Цавуулаг ламинатораар бүрэх процесст, 2 талдаа исокяанатийн агууламжтай prepolymer буюу спирт ашиглагддаг тул агаар орчмыг бохирдуулдаг, иймээс хүний уушгийг гэмтээж, мэргэжлээс шалтгаалсан астма үүсгэх эрсдэлтэй. 

4. Хэт ягаан болон хэт улаан туяатай будаг, гялгар бүрээс, лак нь акрил ба метакрил бодисууд ашигладаг тул арьсыг идэх, нүд ба булчингийн мембраныг идэх аюултай байдаг.

5. Зураг хэвлэхэд ашигладаг хэт ягаан туяа ба өндөр хурдтай хэвлэлийн машинууд нь будаг түрхэх процесстой байдаг ба түүний үнэр нь амьсгалын замд гэмтэл учруулах, мэргэжлээс шалтгаалсан астма үүсгэх, толгой өвтгөх, дотор муухайруулах үйлчлэлтэй байдаг.

5. Метал хавтан бэлтгэх, хэвний цилиндр бэлтгэх ба фото зургийн хэв бэлтгэхэд, амиак, кали, натрийн давс агуулдаг тул маш хортой, ходоодны хүнд шархлалт, хорт хавдар үүсгэх аюултай байдаг.

7. Будагч бодисуудыг холих, бүрэх, аливаа цэвэрлэгээ хийх, хэв бэлтгэх процесст, алкохол, нийлмэл эфир, кетон ашигладаг тул дерматитис хэмээх арьсны үрэвсэл, толгой эргэх, болон төв мэдрэлийн системд алдагдал үүсгэх аюултай.

8. Өнгөөр будах, метал хавтанд хэвлэх, дэлгэцээс хэвлэхэд будаг тааруулах зэрэг процесст, пэрклор этилин хэмээх хуурай цэвэрлэгээний шингэн болон будаг тааруулахад ашиглагддаг өнгөгүй бодис, амиак, кетон зэрэг нь толгой эргэх, дотор муухайрах, унтаа буюу нойрмог болгох, бусад байдлаар төв мэдрэлийн системд нөлөөлдөг ба энэ нь амьсгалын замаар дамждаг.

9. Цэвэрлэгээний химийн бодисууд нь баяжуулсан натри, калийн хэт исэл, исэлдүүлэгч бодисууд агуулдаг тул арьс гэмтээх, нүд ба булчингийн мембраныг гэмтээх, толгой эргэх ба дотор муухайрахад хүргэж болно.

10. Иймээс, ажлын хувцас, хамгаалах хэрэгсэл нь арьсыг ба амьсгалах эрхтнийг, нүдийг хамгаалах шаардлагатай нь эндээс харагдаж байна. Хувцасны материалын хувьд агаар нэвтрүүлэхүйц байх ёстой. Мөн хортой ба аюултай нөхцөлд ажиллаж буй ажилтнуудын хувьд, цэвэр агаарт гарч амьсгалах завсарлага шаардлагатай. Үйлдвэрийн тоног төхөөрөмжийн дуу шуугиан, чийг, орчны тоосжилтод өртөх өндөр магадлалтай тул чих хамгаалах хэрэгсэл, маск, нүдний шил, хорт бодис арьсанд шингээхээргүй материалтай хувцас хэрэгтэй.


OSHAcademy (АНУ)-тай хамтарсан 132-цагийн ХАБЭА-н мэргэжилтний хөтөлбөрт хамрагдаарай.