Хадаасны бууны аюулгүй ажиллагааг хангах 5 алхам
<img class=”size-thumbnail wp-image-8149 alignleft” src=”http://www.oshmi.mn/wp-content/uploads/2018/04/IM360CI5-150×150.jpg” alt=”” width=”150″ height=”150″ />Дээвэрлэгээ болон барилгын салбарт модон материалтай ажиллах үед хамгийн ихээр ашиглагддаг багажны нэг бол хадаасны буу юм. Цаг хугацааг хэмнэх, бүтээмжийг дээшлүүлэхэд маш чухал багаж боловч тэр хэрээр хүнд учруулж болох аюул нь нэмэгдэнэ. Жил болгон хэдэн мянган осол хадаасны буунаас үүдэлтэй бүртгэгддэг. Эдгээрийн тэн хагас нь гар, хуруунд гэмтэл учруулсан байдаг бол үлдсэн нь хөл, хөлний хуруунууд, өвдөг, гуя ,үе, мэдрэл, яасанд гэмтэл учруулсан гэж бүртгэгджээ.
Энэхүү нийтлэлээр хадаасны буутай харилцаж буй ажилчдад тохиолдож болзошгүй аюулаас хамгаалах 5 алхам зөвлөмж хүргэх болно.
<li style=”text-align: center;”>Зөв гохыг сонгох 
Хадаасны бууны хамгийн аюулгүй гохны төрөл нь дараалсан гохны механизм юм.
Энэ нь ажилтан бууны  хошууг ажлын хэсэгт тулгаж хүргэсний дараагаар гохыг дарж хадаасыг буудах ба дараагийн хадаасыг мөн адил энэ дарааллаар хийнэ.
<img class=”size-thumbnail wp-image-8150 alignright” src=”http://www.oshmi.mn/wp-content/uploads/2018/04/trigger1-150×150.jpg” alt=”” width=”150″ height=”150″ />Гэвч ажил олгогч нар дараалсан гохны механизмтай буу нь ажлын бүтээмжийг багасдаг гэж үздэгээс шууд автомат гохны механизмтай бууг илүүд үздэг.
Хэрэв танай ажлын байранд дээрх хоёр гохны механизм бүхий бууг ашигладаг бол аль болох дараалсан механизмтайг ашиглах, бусад хана, бэхэлгээний яаралтай хийх ажлын үед автоматыг ашиглаарай.
Мөн туршлагагүй хүнээр автомат гохны механизмтай буугаар бүү ажиллуул. Хэрэв ажил дээр нэгээс дээш төрлийн гохны механизмтай хадаасны буунууд ашиглаж байгаа бол өнгөөр ялгах гэх мэт арга хэрэглэж буунуудын ялгааг нь ажиллах ажилчдад тайлбарлаж хэлээрэй.
<li style=”text-align: center;”>Сургалт явуулах
<img class=”size-thumbnail wp-image-8151 alignleft” src=”http://www.oshmi.mn/wp-content/uploads/2018/04/OSHA-workplace-training-courses-safety-certification-classes-150×150.jpg” alt=”” width=”150″ height=”150″ />Сургалт явуулах нь зөвхөн шинэ ажилтнуудад багажтай харьцахыг заагаад зогсохгүй үүсэж болох эрсдэлийг бууруулах болно.
Сургалтыг дараах бүлэг сэдвүүдэд хувааж зааж болно:
Хадаасны буу хэрхэн ажилладаг болон гохнуудын ялгаа.
Осол гэмтэл үүсэх үндсэн шалтгаанууд, бууны төрлөөр ялгаж заах
Үзлэг хийх
Засвар хийх
Үйлдвэрлэгчийн зааварчилгаа, гарын авлага
Бусад үүсэж болох эрсдэлүүд.
Дадлагын хэсэгт:
Хадаасны бууг хэрхэн цэнэглэх
Хийн компрессортой ажиллах
Хадаасны буугаар буудах
Буудах гадаргууг шалгах, модны яр өө байгаа эсэх гэх мэт
Байрлал, шат болон өндөрлөг байрлалд хэрхэн ажиллах талаар.
<p style=”text-align: center;”>3. Хадаасны буутай ажиллах аюулгүй ажиллагааны журам гаргах
Хадаасны буутай ажиллах дүрэм, журам боловсруулах нь аюулгүй байдлыг хангахаас гадна биет баримт бичигтэй байна гэдэг нь танай байгууллагын ХАБЭА-даа хэр хариуцлагатайг харуулах болно.
Хийх зүйлс
Гарын авлага ойлгомжтой, энгийн байхаар хийх
Хадаасны бууг Үйлдвэрлэгчийн гарын авлагыг орчуулж, ойлгомжтой болгох
Багаж хэрэгслүүдийг ажлын өмнө шалгах. Шалгалтаар эвдрэл олдвол засварт өгөх.
Ашиглагдах Модон материалуудын яр, өө бусад гэмтэл байгаа эсэхийг шалгах.
Хадаасны буугаар ажиллаж байх үед гарыг хамгийн багадаа 25 см зайд байрлуулах.
Боломжтой бол гараар биш зориулалтын хавчаар болон бусад бэхэлгээ ашиглах.
Буугаар буудахдаа биелүүгээ болон хамтран ажиллагсад руу чиглүүлэхгүй байх.
Компрессорыг дараах тохиолдлуудыг заавал салгаж байх:
Орхиж явах шаардлага гарсан үед.
Шатаар дээш доошоо гарах болсон үед.
Хадаасны бууг өөр ажилтанд дамжуулах үед
Гацсан хадаасыг авах үед
Хүрэхэд хүндрэлтэй хэсэгт ажиллах
Хадаасны бууг барихад боломжгүй хэсэгт алх ашиглах.
Алх ашиглах болсон бол толгойноос дээш хэсэгт барихгүй байх.
Давчуу орчинд ажиллах үедээ алх болон автомат бууг ашиглах.
Хийх ёсгүй зүйлс
Хадаасны бууны түгжээ, лацгүйгээр орхих
Гохон дээр хуруугаа байрлуулсан чигтээ бууг зөөх, дамжуулах
Солгой гараараа бууг барьж ажиллуулах
<p style=”text-align: center;”>4. Хувийн Хамгаалах Хэрэгслийг заавал өмсөж дадах (PPE)
<img class=”size-thumbnail wp-image-8152 alignright” src=”http://www.oshmi.mn/wp-content/uploads/2018/04/s-l300-150×150.jpg” alt=”” width=”150″ height=”150″ />Хадаасны буутай ажиллаж байгаа үед дараах хувийн хамгаалах хэрэгслүүдийг заавал ашиглана:
Хамгаалалтын Каск
Хамгаалалтын нүдний шил ANSI Z87.1 стандартын дагуу хатуу биетийн цохилт даах
Сонсгол хамгаалах чихэвч, бөглөө
<p style=”text-align: center;”>5. Тохиолдсон ослуудыг бүртгэж мэдээлэх. 
Ажлын явцад ямар ч төрлийн осол тохиолдсон байсан тэдгээрийг бүртгэх, баримтжуулах нь нэн чухал юм. Учир нь эдгээр дээр ажил олгогч, ХАБЭА-н ажилтнууд дүгнэлт гаргаж дараа дараагийн үүсэх эрсдэлүүдийг бууруулах болно.
<p style=”text-align: center;”>Хадаасны бууны аюулгүй ажиллагааг мөрдөөгүйн улмаас үүссэн зарим ослын бичлэг. (Жишээ)
https://www.youtube.com/watch?v=Le2ttTe2XQc
https://www.youtube.com/watch?v=1SbizmKxoc8
Эх сурвалж:
https://www.safetyservicescompany.com/industry-category/construction/five-steps-to-nail-gun-safety/
<span style=”font-size: 18pt;”>OSHAcademy (АНУ)-тай хамтарсан 132-цагийн ХАБЭА-н мэргэжилтний хөтөлбөрт хамрагдаарай.