ГЭРЭЛ ОЙЛГОГЧ ДААВУУ

Үүсэл: Гэрэл ойлгогчийг анх 1968 онд Америкийн Нэгдсэн Улсын иргэн ах дүү Rowland нар зохион бүтээж, бичил призмийн Retro-цацруулагч технологийн зохиогчоор бүртгүүлжээ.

Даавуун гэрэл ойлгогчийн шинж чанар:

  1. 35% хөвөн, 65% полиестр
  2. 100% полиестр

Хэрэглээ: Төрөл бүрийн хувцас, цүнх, малгай, бээлий, гутал болон бусад эд зүйлс зэрэгт оёх, наах зэргээр ашиглаж болно. Америк, Европын орнууд, бусад орнуудад гэрэл ойлгогч даавууг хэрэглэх стандарт тогтоосон байдаг.

Жишээ нь: үзэгдэх орчны хязгаарлалтаас шалтгаалж гэрэл ойлгогч туузын өргөний хэмжээг нарийвчлан заасан байдаг.

Хэмжих нэгж: Машины моторын хүчин чадлыг морины хүчин чадалтай харьцуулдаг. Тэгвэл гэрэл ойлгогч мөнгөлөг даавууны хүчин чадлыг лааны хүчин чадалтай харьцуулдаг. Туссан гэрлийн түвшингээс шалтгаалж 65-600 (CD/люкс/мl) лааны хүчтэй байдаг. Гэрэл ойлгогчийн чадлыг Retro reflectometer гэдэг багажаар хэмждэг.

Гэрэл ойлгогчийг цэвэрлэх: Гэрэл ойлгогчийг 90С градус хүртэлх температуртай усанд угааж, хуурай хими цэвэрлэгээнд цэвэрлэж болно.