Нийтлэг асуулт, хариулт

  • ОШАкадеми нь ямар байгууллага вэ?

Тус байгууллага нь ХАБЭА-н компьютерт суурилсан, интерактив, өндөр чанартай сургалтыг зохион байгуулах зорилгоор 1999 онд АНУ-д байгуулагджээ. Өдгөө тус байгууллага ХАБЭА-н цахим сургалтыг хувь хүн болон аж ахуйн нэгж байгууллагууд дэлхий даяар зохион байгуулж байна. Түүнчлэн ОШАкадеми нь АНУ, Австрали, Итали зэрэг дэлхийн 40 гаруй оронд, 60 гаруй Бие даасан сургалт зохион байгуулагчидтай (Independent Authorized Training Providers) бөгөөд тэд ОШАкадемийн сургалтыг танхимаар зохион байгуулдаг. Тэдний нэг нь ОШМИ юм.

  • ОШАкадемийн сургалтуудыг хэн хүлээн зөвшөөрдөг вэ?

ОШАкадемийн сургалтуудыг нь дэлхий даяар үйл ажиллагаа явуулж буй олон мянган коллеж, их дээд сургуулиуд, даатгалын компаниуд, төрийн болон төрийн бус байгууллагууд, хувийн компаниуд хүлээн зөвшөөрч сургалт, хөтөлбөрүүдийг нь үйл ажиллагаандаа ашиглаж байна. Тус байгууллагын сургалтын хөтөлбөрийг дэлхийд боловсролын чанар, стандартаар тэргүүлэгч гүрэн болох АНУ-ын Үндэсний Хөдөлмөрийн Аюулгүй Байдлын Менежментийн Нийгэмлэг (NSMS) баталж, АНУ-ын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Мэндийн Хүрээлэн (ISHM) итгэмжилсэн байдаг. Түүнчлэн тус байгууллагын сургалтууд албан ёсоор өдгөө АНУ, Австрали, Итали зэрэг Дэлхийн 40 гаруй оронд 60 гаруй Бие даасан сургалт зохион байгуулагчдаар (Independent Authorized Training Providers) нь дамжин өдөр тутам тасралтгүй зохион байгуулагдаж байна.

  • ОШАкадемийн сургалтууд монголд зөвшөөрөгдөх үү?

Тийм. ОШМИ нь тус байгууллагын Монгол Улс дахь цорын ганц албан ёсны Бие даасан сургалт зохион байгуулагчаар (Independent Authorized Training Providers) 2012 оноос эхлэн ажиллаж байгаа бөгөөд өдгөө 3000 гаруй байгууллагын ХАБЭА-н ажилтан, сургагч, менежерийг амжилттай бэлтгэн гаргаад байна. Бид энэхүү үйл ажиллагаагаа Монгол Улсын Хөдөлмөрийн Яамны харъя Хөдөлмөрийн Аюулгүй Байдал Эрүүл Мэндийн Төв болон ХАБЭА-н Гурван талт Үндэсний хорооноос авсан албан ёсны сургалтын зөвшөөрөлтэйгөөр зохион байгуулж ирсэн билээ. Бидний сургалтын чанарт тус байгууллагуудын зүгээс тогтмол хөндлөнгийн үнэлгээ хийж, өндөр үнэлгээ өгдөг болохыг хэлэхэд таатай байна.