ДУНД ТҮВШНИЙ УДИРДАХ АЖИЛТНУУДАД ЗОРИУЛСАН ХАБЭА-Н СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Аж ахуйн нэгж, байгууллагын дунд түвшний удирдах ажилтнууд ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм, журам стандартыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад шаардлагатай суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ

Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж дүрэм журам стандартын шаардлагуудын талаарх ойлголт хууль стандартаар хүлээх ахлах удирдах ажилтнуудын үүрэг хариуцлага
  • Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалт ХАБЭА-н менежментийн талаарх мэдлэг
  • Үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчний шалтгаан урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах мэдлэг
  • Ажилтны эрүүл мэнд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг хими физик биологи эргономикийн хүчин зүйлсийн шинж чанар тэдгээрээс үүсэх осол хордлого өвчлөлийн талаарх суурь мэдлэг Ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалт хийх тухай ойлголт

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Байгууллагад ХАБЭА-н хууль тогтоомж дүрэм журам стандартын шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад ахлах удирдах ажилтнууд хууль стандартад заагдсан ХАБЭА-н үүргээ биелүүлж ажилтнуудаа манлайлж ажиллах
  • Үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн шалтгаан тэдгээрээс урьдчилан сэргийлэх сургалт зааварчилгааг үр дүнтэй явуулах
  • Ажлын байрны осол өвчлөлд хүргэдэг аюулуудыг илрүүлэн эрсдэлийг үнэлэх аюулыг арилгах хянах арга зүйг эзэмших

ХҮРЭХ ҮР ДҮН

  • Байгууллагад ХАБЭА-н хууль тогтоомж
  • дүрэм журам стандартын хэрэгжилт сайжирч улмаар болзошгүй үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

СУРГАЛТЫН СЭДЭВ, АГУУЛГА

Сургалтын сэдэв Сэдвийн агуулга Хугацаа

1

Хөдөлмөрийн тухай хууль Хөдөлмөрийн хуулийн ерөнхий ойлголт, хуулийн зорилт 1 цаг
Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ
Хөдөлмөрийн гэрээ
Ажил амралтын цаг, Цалин хөлс
Хөдөлмөрийн сахилга

2

ХАБЭА-н тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт ХАБЭА-н тухай хуулийн шаардлага, хуулиар хүлээх нэгж, хэсгийн ахлах удирдах ажилтнуудын үүрэг, хийх ажлууд 2 цаг
ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт
3 Удирдах ажилтны ХАБЭА-н удирдлагын манлайлал Удирдах ажилтнуудын ХАБЭА-н удирдлагын манлайлал, ХАБЭА-н соёлыг хэвшүүлэх нь 1 цаг
4 Санхүү хангамжийн ажилтнуудын ХАБЭА-н хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага

 

Санхүү хангамжийн ажилтнуудын ХАБЭА-н хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага 0.5 цаг
Худалдан авалт ба аюулгүй ажиллагаа /хангамж ба санхүүгийн төлөвлөлт гүйцэтгэл аюулгүй ажиллагаанд нөлөөлөх тухай/
5 Хүний нөөцийн  ажилтнуудын ХАБЭА-н хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага

 

Хүний нөөцийн сонголт ба аюулгүй ажиллагаа 0.5 цаг
Хүний нөөцийн бүрдүүлэлт, сургалт хөгжүүлэлт, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт ба аюулгүй ажиллагааны уялдаа
6 Хууль, хуулийн зөвлөхийн ХАБЭА-н хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага

 

Хууль, хуулийн зөвлөхийн ХАБЭА-н хуулиар хүлээсэн үүрэг хариуцлага 0.5 цаг
Гэрээ  ба аюулгүй ажиллагаа /тоног төхөөрөмжийн худалдан авалт болон гэрээнд АА-ны шаардлагыг тусгахын ач холбогдол/
 

7

 

Байгууллагын ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалтад нэгж, хэсгийн ахлах удирдах ажилтнуудын оролцоо ХАБЭА-н удирдлагын тогтолцоо ISO 45001 стандартын тухай ойлголт, хэрэгжүүлэхийн ач холбогдол 1 цаг
ХАБЭА- н   удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд удирдах ажилтнуудын оролцоо,ач холбогдол

8

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ийн тухай ойлголт 1 цаг
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ гарах шалтгаан, урьдчилан сэргийлэх арга зам
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, нөхөн төлбөр, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр

9

Ажлын байран дахь аюулыг илрүүлж эрсдэлийг үнэлж, хяналтандаа авах нь Аюулыг илрүүлэх буюу ажлын байрны үзлэгийг хийх нь 1 цаг
Аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх нь
Эрсдэлийг үнэлэх, хяналт тогтоох арга зам
10 Хөдөлмөрийн нөхцөл, түүнд тавигдах шаардлагууд, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилтны эрүүл мэндийн үзлэг – МШӨ-ийг үүсгэдэг хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлс
– Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, ач холбогдол
– Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
– Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн зорилго, ач холбогдол
– Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн төрөл, зохион байгуулалт, тандалт судалгаа
2 цаг

11

Онцгой байдлын үед авах арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх Компани дээр үүсч болох онцгой байдлын төрлүүд 1 цаг
Онцгой байдлын үед нэгж хэсгийн ахлах удирдах ажилтнуудын зайлшгүй мэдэж байх асуудлууд
12 Галын аюулгүй ажиллагаа Галын аюулгүй байдлаас урьдчилан сэргийлэх 0.5 цаг
Гал гарсан үед авах арга хэмжээ
13 Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж Анхны тусламжийн тодорхойлолт, хамаарах асуудал 2 цаг
Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээ
Ослын газарт нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ
Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж
 Бүгд   14 цаг
Байгууллагын сургалт захиалга
үдээс өмнө, үдээс хойш гэх мэт