АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН НИЙТ АЖИЛТНЫ ХАБЭА-Н СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Ажилтнуудад аюулгүй ажиллах хандлага төлөвшүүлж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н мэдлэг олгоход энэхүү сургалтын хөтөлбөр чиглэгдэнэ.

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ

Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйтай холбогдох хууль эрх зүйн ерөнхий ойлголт
  • Үйлдвэрлэлийн осол хурц хордлогоос урьдчилан сэргийлэх тухай ойлголт
  • Ажлын байран дахь осол
  • өвчлөлд хүргэх аюулыг таньж илрүүлэх мэдээлэх эрсдэлийг үнэлэх аюулыг арилгах тухай ойлголт
  • Мэргэжлээс шалтгаалах өвчлөл үүсгэж болзошгүй ажлын байрны сөрөг хүчин зүйлсийг таньж илрүүлэх урьдчилан сэргийлэх тухай ойлголт
  • Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • ХАБЭА-н хууль тогтоомж дүрэм журам стандарт заавар зааварчилгааны шаардлагыг биелүүлж ажиллах
  • Үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх мэдлэга рга зүйг эзэмших
  • Ажлын байрны осол өвчлөлд хүргэдэг аюулуудыг илрүүлэн эрсдэлийг үнэлэх аюулыг мэдээлэх арилгах хянах арга зүйг эзэмших

ХҮРЭХ ҮР ДҮН

Нийт ажилтнууд нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга зүйг эзэмшиж, ХАБЭА-н зөв хандлагыг хэвшүүлэх

СУРГАЛТЫН СЭДЭВ, АГУУЛГА

Сургалтын сэдэв Сэдвийн агуулга Хугацаа
1 ХАБЭА-н тухай хууль ХАБЭА-н тухай хуулийн ерөнхий ойлголт, хуулийн зорилт 2 цаг
ХАБЭА-н тухай хуулийн шаардлагууд, хуулиар хүлээх иргэн, ажилтны эрх үүрэг, хариуцлага
ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэхэд ажилтнуудын оролцоо чухал болох нь
2 Хөдөлмөрийн тухай хууль Хөдөлмөрийн хуулийн ерөнхий ойлголт, хуулийн зорилт

1 цаг

Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ
Хөдөлмөрийн гэрээ
Ажил амралтын цаг, Цалин хөлс
Хөдөлмөрийн сахилга
3 Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ийн тухай ойлголт

2 цаг

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ гарах шалтгаан, осол гарахад нөлөөлдөг ажилтнуудын алдаа, урьдчилан сэргийлэх арга зам
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, нөхөн төлбөр, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр
4 Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд, мэргэжлээс шалтгаалах өвчин Химийн хортой хүчин зүйлс, физикийн хүчин зүйлс, биологийн хүчин зүйлс, эргономикийн хүчин зүйлс: 2 цаг
МШӨ-ийн тухай ойлголт
Эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийн өртөлтөөс хамгаалах удирдлага зохион байгуулалт. Хувь хүнд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ
5 Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн зорилго ач холбогдол

1 цаг

Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн төрлүүд
Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ
6 Аюулыг илрүүлж эрсдэлийг үнэлж, хяналтандаа авах нь Аюулыг илрүүлэх буюу ажлын байрны үзлэгийг хийх нь  

2 цаг

Аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх нь
Эрсдэлийг үнэлж аюулыг хяналтандаа авах нь
7 Онцгой байдлын үед авах арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх Компани дээр үүсч болох онцгой байдлын төрлүүд 1 цаг
Онцгой байдлын үед ажилтнуудын зайлшгүй мэдэж байх асуудлууд
8 Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж Анхны тусламжийн тодорхойлолт, хамаарах асуудал 2 цаг
Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээ
Ослын газарт нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ
Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж
9 Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт Таргалалт, зүрх судасны өвчин,  даралт ихсэлт, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний өвчнүүд 1 цаг
Халдварт бус өвчин үүсгэхэд нөлөөлдөг зан үйлүүд: Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, чихрийн их хэрэглээ, зохисгүй хооллолт
Бүгд   14 цаг
Байгууллагын сургалт захиалга
үдээс өмнө, үдээс хойш гэх мэт