Эрсдлийн үнэлгээний сургалт (ILO)

ЗОРИЛГО

Ажлын байран дээрх эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн менежментийн энэхүү сургалт нь жижиг ба дунд бизнес (ЖДБ) эрхлэгчид болон ЖДБ-ийн менежерүүдэд ажлын байран дээрх аюулгүй байдал, эрүүл ахуйг сайжруулахад нь туслах зорилготой.

Ажлын байран дахь бэртэл гэмтэл, өвчлөл нь нэгж ажилтны амь нас, эрүүл мэндийг хохироохоос гадна жижиг буюу дунд бизнесийг алдагдалд оруулах, машин тоног төхөөрөмж эвдрэх, даатгалын зардал өсөх, гэх мэт сөрөг нөлөө дагуулдаг. Тиймээс, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн хор уршиг бизнесийнх нь оршин тогтнох эсэхт нөлөөлөх түвшинд хүртэл аюул заналхийлж байдаг жижиг ба дунд байгууллагуудад ийм төрлийн асуудлаас сэргийлэхэд нь туслах зорилгоор энэхүү сургалтын багцыг боловсруулсан юм.

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

2 өдөр, өглөө 09:00 – 13:30 цагт хичээллэнэ. Хичээлийн 1 цаг нь 45 минут үргэлжлэх бөгөөд өдөрт 6 цагийн хичээл орно.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА БА СЕРТИФИКАТ

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт зөвлөх, багшаар олон жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар ХАБЭА-н танхимын сургалтын арга, техникүүдийг ашиглан зохион байгуулна. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагсдад “Жижиг дунд байгууллагын эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн удирдлага”-ын сургалтанд хамрагдсаныг нотлох гэрчилгээ олгоно.

НОМ, ГАРЫН АВЛАГА

Суралцагсдыг Олон улсын хөдөлмөрийн байгууллагын боловсруулж, ОШМИ-н орчуулснаар, “Жижиг дунд байгууллагуудад зориулсан Эрсдлийн үнэлгээ ба эрсдлийн удирдлагын сургалтын гарын авлага” хэмээх номыг олгоно.

АНГИ ДҮҮРГЭЛТ

Нэг удаагийн сургалтанд 10-15 хүн хамрагдах боломжтой.

БҮРТГЭЛ & БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Суралцагч сургалтанд утсаар холбоо барьж бүртгүүлэх боломжтой бөгөөд сургалтанд хамрагдагсдын тоо хязгаартай тул сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажина. Сургалтын төвд ирж бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ.

1 өдөр

Модуль 1: Аюулыг илрүүлэх
1 цаг
Модуль 2: Хохирогчдыг тодорхойлох
1 цаг
Модуль 3: Эрсдлийг үнэлэх, хяналтын арга хэмжээг тодорхойлох
1 цаг
Модуль 4: Хариуцах хүн ба хугацаа
1 цаг
Модуль 5: Үр дүнг бүртгэх, эрсдлийн үнэлгээг дүгнэн шинжлэх, хянах
1 цаг
Даалгавар: Өөрийн ажлын байрны аль нэг үйл явцын эрсдлийн үнэлгээг хийх
1 цаг

2 өдөр

Ангийн ажил: Бие даалтын ажлыг шалгаж, зөвлөмж өгөх
1 цаг
Модуль 1: Сургалтын үйл ажиллагааг төлөвлөх арга зүй
1 цаг
Модуль 2: Сургалт зохион байгуулах арга зүй
1 цаг
Модуль 3: Сургалтыг үнэлэх арга зүй
1 цаг
Ангийн ажил: Эрсдлийн үнэлгээний сургалт зохион байгуулах нь
1 цаг
Байгууллагын сургалт захиалга
үдээс өмнө, үдээс хойш гэх мэт