ЧАНАР БИДНИЙ АРГА БАРИЛ

Бид хэн бэ?

ОШМИ” Групп нь 2010 онд үүсгэн байгуулагдсан бөгөөд Монгол дахь Хөдөлмөрийн эрүүл мэнд, аюулгүй байдал (ХЭМАБ) ба Менежментийн тогтолцооны Олон улсын стандартын (ISO) сургалт, баталгаажуулалтын тэргүүлэх байгууллага юм. Бид нийгмийн өндөр хариуцлагатай, олон улсад өрсөлдөх чадавхи бүхий тогтвортой бизнес, ур чадвар бүхий мэргэжилтэнүүдийг бэлтгэх зорилготойгоор ажиллаж байна.

Монгол дахь зах зээлийн судалгааны тэргүүлэх компаниудын (MIRIM Консалтинг ХХК, 2015; MMCG ХХК, 2016) судалгааны дүнгээр “ОШМИ” брэнд нь ХАБЭА-н сургалт болон олон улсын ISO стандартын сургалт, үйлчилгээний зах зээлийг тэргүүлж байна.

Эрхэм зорилго

Харилцагч бүрийнхээ асуудлыг ойлгож, тохирсон шийдлийг, үр нөлөөтэй хэрэгжүүлэх чадавхи бүхий олон улсад итгэмжлэгдсэн удирдлагын тогтолцоо болон мэргэжлийн баг, сүлжээтэй Дэлхийн жишигт нийцсэн байгууллага байна.

Алсын хараа

Хариуцлагатай үйлдвэрлэл, ногоон хөгжлийг эрхэмлэгч байгууллага, мэргэжилтэн бүрийн тэргүүн сонголт байна.

tick (1)

Үнэт зүйлс

Уриа үг

Дэлхийд өрсөлдөх Монгол компанийн төлөө!
Чанар бидний арга барил!

Чанарын бодлого, Ёс зүйн код

Чанарын бодлого

“ОШМИ” Группийн Чанарын Бодлого нь хэрэглэгчид болон бусад гол сонирхогч талуудынхаа хэрэгцээ, шаардлагыг зөв тодорхойлох, түүнийг биелүүлэхэд шаардлагатай чанартай үйл ажиллагааг төлөвлөн хэрэгжүүлж байх, үйлчилгээний чанарыг удирдах тогтолцоогоо Олон улсын стандарт болон Монгол Улсын хууль тогтоомжид нийцүүлэн байнга сайжруулахад анхаарна.

Энэ хүрээнд багш, аудитор, ажилтан нэг бүр хариуцсан ажлаа төлөвлөсөн үйл явцын дагуу гүйцэтгэж, шат бүрт тавигдах чанарын хяналтын механизмыг хэрэгжүүлж, шаардлагын дагуу ажиллана. Ажилтан бүр хариуцсан ажлаа захиалагч, хэрэглэгчдийн хүлээлтэд нийцсэн, сэтгэл ханамжийг хангасан байдлаар хийх үүрэг амлалт хүлээнэ.

Ёс зүйн код

Шударга байдал

Үнэнч шударга байх, хуулийг мөрдөх, сонирхлын зөрчилгүй байх.

Ур чадвар

Ажлаа гүйцэтгэх хангалттай ур чадвартай байх, мэргэжлээ тогтмол сайжруулах, харилцагчиддаа ур чадвараа мэдээлэх

Хүндлэл

Мэргэжлийн салбарын толгой байгууллагынхаа тунхаг, журам, дүрмийг мөрдөх, бусдын эрх, эрх чөлөөг хүндэтгэх

Үйлчилгээ

Мэргэжлийн ажлаа цаг хугацаанд нь гүйцэтгэх, үйлчилгээнийхээ түвшинг тохируулах бөгөөд үүнээс хүлээж буй харилцагчдынхаа хүлээлтийг хүндэтгэх.

Туслалцаа

Мэргэжлийн салбартаа шинээр элсэж байгаа нөхдөө мэргэжлийн түвшинд өсч, хөгжихөд нь туслах.

Бизнесийн бүтэц, Үндсэн үйлчилгээ

“ОШМИ” Групп нь байгуулагдсан цагаасаа хойш харилцагч, үйлчлүүлэгчдийнхээ сэтгэл ханамжид нийцсэн чанартай үйлчилгээг үзүүлж ирсэн. Үүний үр дүнд үйл ажиллагаа маань жил бүр өргөжин тэлж өдгөө дараах үйл ажиллагаагаа явуулж байна.

  • МХААЭАМХ ТББ: ХАБЭА-н мэргэшүүлэх болон байгууллагын захиалгат сургалтууд
  • ОШМИ Аутсорсинг ХХК: ХАБЭА-н бүрэн болон хэсэгчилсэн гэрээт үйлчилгээ
  • ОШМИ Консалтинг ХХК: ISO стандарт болон Стратегийн зөвлөх үйлчилгээ
  • MSCS ХХК: ISO стандартын баталгаажуулалтын үйлчилгээ

Чадавхи

Манай байгууллага нь хүний нөөц, санхүү, материаллаг баазын хувьд чадавхиа тасралтгүй сайжруулж, олон улсын зах зээлд өрсөлдөхүйц байх зорилго тавин ажиллаж байна. Одоогоор бид 20 гаруй үндсэн ажилтан, дотоод, гадаадын 100 гаруй гэрээт сургагч, аудитортай, хотын төвд өөрийн оффис, сургалтын баазтайгаар үйл ажиллагаа явуулж байна

Г.ЦОГТБААТАР
“ОШМИ ГРУПП” ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Д.БАТБААТАР
“ОШМИ ГРУПП” ХХК ҮҮСГЭН БАЙГУУЛАГЧ, АХЛАХ БАГШ

Д.ТӨГССАЙХАН
“МХААЭАМХ” ТББ СУРГАЛТЫН ТӨВИЙН ЗАХИРАЛ

Б.ОЮУНТӨГС
MSCS БАТАЛГААЖУУЛАЛТЫН АУДИТЫН КОМПАНИ ЕРӨНХИЙ ЗАХИРАЛ

Ж.АЛТАНГЭРЭЛ
“ОШМИ КОНСАЛТИНГ” ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

Ч.ГАНЦОЛМОН
“ОШМИ АУТСОРСИНГ” ХХК ГҮЙЦЭТГЭХ ЗАХИРАЛ

С.МАРАЛ
“ОШМИ КОНСАЛТИНГ” ХХК ТУЗ-ИЙН ГИШҮҮН, ЗӨВЛӨХ

Б.ОЮУНБАЯР
ЕРӨНХИЙ НЯГТЛАН БОДОГЧ

Б.ӨЛЗИЙМОЛОМ
“МХААЭАМХ” ТББ СУРГАЛТЫН МЕНЕЖЕР

Г.БОЛОРМАА
“ОШМИ АУТСОРСИНГ” ХХК ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ ЗАХИРАЛ

Г.НЯМДОРЖ
“ОШМИ КОНСАЛТИНГ” ХХК ТУЗ-ИЙН ГИШҮҮН, ЗӨВЛӨХ

Б.БАТБИЛЭГ
“МХААЭАМХ” ТББ ЭКСПЕРТ

Г.УЯНГА
БАТАЛГААЖУУЛАЛТЫН МЕНЕЖЕР

Э.ГҮРБАДАМ
“ОШМИ КОНСАЛТИНГ” ХХК ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ МЕНЕЖЕР

Б.ЭНХБАЯР
“ОШМИ АУТСОРСИНГ” ХХК ХАБЭА-Н ЗӨВЛӨХ, ЭКСПЕРТ

Т.ТҮМЭНБАЯР
“ОШМИ АУТСОРСИНГ” ХХК ХАБЭА-Н ЗӨВЛӨХ, ЭКСПЕРТ

Оффис - Сургалтын танхим

Сургалтын танхим, тоног төхөөрөмж

ХАБЭА-н мэргэшүүлэх ба байгууллагын сургалтууд

ISO стандарт, стратеги, чанарын сургалтууд

CSR форум болон бусад чөлөөт зургууд

Хамт олны чөлөөт зураг

ХАБЭА-н Олон улсын болон Дотоодын сургалтын чиглэлээр

2011 оноос эхлэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Аюулгүй Байдлын төв, ХАБЭА-н Үндэсний хороо зэрэг байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр дотооддоо итгэмжлэгдсэн, хууль ёсны дагуу ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор бид ХАБЭА-н мэргэшүүлэх болон бусад сэдэвчилсэн хөтөлбөрүүдээр 700 гаруй байгууллагын 18000 гаруй ажилтныг сургаж, гэрчилгээжүүлээд байна.

ХАБЭМ төв
ХАБЭА гурван талт хороо

2012 оноос хойш АНУ, Их Британи, Австрали болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-н ХАБЭА-н Олон улсын гэрчилгээтэй хөтөлбөрүүдийг дотоодын хууль, стандартын агуулгаар баяжуулан зохион байгуулж, Монголын ХАБЭА-н мэргэжилтнүүдэд Дэлхийн боловсролыг хүргэж байна. Одоогоор ХАБЭА-н Ажилтныг мэргэшүүлэх Олон улсын хөтөлбөрөөр 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэгдэн гарсан.

2016-2017 онд “Оюу Толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр Австралийн ХАБЭА-н Сертификат 3 түвшний сургалтын стандарт болон Монгол Улсын мэргэжлийн боловсролын стандарт тус бүрт нийцсэн сургалтын хөтөлбөр, материалуудыг Монгол Улсын МСҮТ-үүдэд зориулан боловсруулах ажлыг хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийг Дорнод, Дархан, Өмнөговийн Политехникийн коллежуудад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан.

iosh
ilo-logo
aqflogo

ISO стандартын Олон улсын сургалтын чиглэлээр

2010 оноос эхлэн менежментийн системийн Олон улсын ISO стандартуудыг аж ахуйн нэгж байгууллагуудад нэвтрүүлэх чиглэлээр мэргэжлийн сургалт, дэмжлэг үзүүлж ирсэн бөгөөд 20 гаруй салбарын 50 орчим байгууллагад зөвлөх үйлчилгээ үзүүлж, ISO нэвтрүүлэх багийн 750 гаруй гишүүд, түүнчлэн 5000 гаруй ажилтанд ажлын байран дээр нь сургалт, зөвлөгөө өгч ажилласан байна. Бид 2019 оноос ISO зөвлөх үйлчилгээгээ зогсоож, ISO сургалт ба баталгаажуулалтын аудитын чиглэлээр ажиллах болсон.

2015 оноос эхлэн ОШМИ нь Канадад төвтэй PECB байгууллагын Монгол дахь итгэмжлэгдсэн сургалтын байгууллага болсон бөгөөд ISO стандартуудын удирдлагын тогтолцооны хэрэгжүүлэгч, ахлах хэрэгжүүлэгч, аудитор, ахлах аудитор бэлтгэх Олон улсын гэрчилгээтэй сургалтуудыг зохион байгуулж байна.

unnamed

ISO стандартын баталгаажуулалтын аудитын чиглэлээр

ОШМИ Группийн харъяа MSCS ХХК нь ISO стандартын сургалт, баталгаажуулалтын үйл ажиллагааг хариуцан явуулдаг ба тус компани нь одоогоор IAF –н гишүүн JAS-ANZ, IAS-н байгууллагуудын албан ёсны итгэмжлэлтэй Австрали, Канад, ХБНГУ, Сингапур, Арабын Нэгдсэн Эмират, Энэтхэг зэрэг орнуудын баталгаажуулалтын аудитын компаниудтай Монгол дахь төлөөлөгчөөр хамтран ажиллаж, дотоод, гадаадын хөрөнгө оруулалттай 20 гаруй байгууллагад Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, өндөр чаратай үйлчилгээ үзүүлж байна.

Хөгжлийн түүх

2020 ОН

Компани үүсгэн байгуулагдсаны 10 жилийн ой тохиов.

2019 ОН

Жил бүрт тогтмол зохион байгуулдаг “CSR Leadership” нийгмийн хариуцлагын форумаа энэ удаа Монгол Улсын засгийн газар, Үндэсний хөгжил шинэтгэлийн хороотой хамтран “Тогтвортой хөгжлийг хангахад хувийн хэвшлийн оролцоо” үндсэний чуулгантай нэгтгэн зохион байгууллаа.

Австрали, Энэтхэг, Сингапурын ISO баталгаажуулалтын компаниудтай хамтран ажиллах гэрээ байгуулав.

Гадаад улс орнуудад менежментийн туршлага судлах аялал зохион байгуулж эхэллээ.

Стратегийн менежментийн сургалт, зөвлөгөөг албан ёсоор үзүүлж эхлэв. Энэ чиглэлээр EBRD-д үндэсний зөвлөхөөр бүртгүүлэв.

Оффисын шинэ байрандаа нүүж оров.

2018 ОН

ОШМИ ИСТ хөтөлбөрийг эхлүүлж 3 аймагт төлөөлөгчтэй болов

2014 оноос эхлүүлсэн “Safety Leadership” форумыг “CSR Leadership” Нийгмийн хариуцлагын форум болгож өргөжүүлэн 4 дэх удаагаа амжилттай зохион байгуулав.

Австрали, Шинэ Зеландын итгэмжлэлтэй “MSCS” ХХК-тай ISO сургалтын чиглэлээр хамтран ажиллаж эхлэв. www.mscs.mn

2017 ОН

“ОШМИ” ХХК групп зохион байгуулалтад шилжив.

“ОШМИ КОНСАЛТИНГ” ХХК байгуулагдав.

SRK компанитай хамтран ажиллах санамж бичиг  байгуулагдав.

Mancala компанитай хамтран ажиллах санамж бичиг  байгуулагдав.

SGS компанитай хамтран ажиллах гэрээ  байгуулагдав.

BSI компанийн баталгаажсан Зөвлөх байгууллагын нэгээр хүлээн зөвшөөрөгдөв. BSI ACP хөтөлбөр.

2016 ОН

Үүсгэн байгуулагчид Их Британид Мастерийн зэрэг хамгаалав.

Лондонд IOSH-ийн зохион байгуулсан Safety & Health Expo 2016-д оролцов.

“Оюу Толгой” ХХК-н дэмжлэгтэйгээр Австралын гэрчилгээ 3 түвшний сургалтын хөтөлбөрийг боловсруулав.

2015 ОН

Канадын PECB ATP болов.

Европын Сэргээн Босголт Хөгжлийн Банк TAM-BAS хөтөлбөртэй хамтарч эхлэв.

Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагатай гэрээ байгуулав.

Австралийн гэрчилгээт сургалтуудыг зохион байгуулах чиглэлээр Etas Group-тэй хамтран ажиллах санамж бичиг байгуулав.

2014 ОН

“Аюулгүй байдлын боловсрол” ХМХ байгуулагдав.

Их Британийн BSI GROUP-тэй хамтран ажиллах гэрээ байгуулагдав.

“ОШМИ АУТСОРСИНГ” ХХК үүсгэн байгуулагдав.

Анхны Австралийн сайн дурын ажилтнаа хүлээн авлаа.

2013 ОН

“ОШМИ” ХХК үүсгэн байгуулагдав.

Өөрийн оффистой болов.

2012 ОН

АНУ-ын OSHAcademy-н exclusive ATP болов.

2011 ОН

“ОШМИ” ХАБЭА-н сургалтын төв үүсгэн байгуулагдав.

2010 ОН

“ОШМИ” ТББ үүсгэн байгуулагдав.