ХАБЭА-н мэргэшүүлэх хөтөлбөр

ТАНИЛЦУУЛГА

Манай байгууллага нь 2011 оноос эхлэн ХАБЭА-н Ажилтныг мэргэшүүлэх дотоодын гэрчилгээт сургалт, 2012 оноос эхлэн Олон улсын гэрчилгээт сургалтуудыг зохион байгуулж 30 гаруй салбарт 3000 гаруй ХАБЭА-н мэргэшсэн ажилтныг бэлтгэн гаргаад байна. Бид АНУ-д төвтэй ХАБЭА-н ОУ-ын сургалтын байгууллага болох ОШАкадемийн Монгол дахь онцгой эрхтэй албан ёсны бие даасан сургагч байгууллага бөгөөд тус байгууллагатай хамтран Монгол Улсад анх удаа ХАБЭА-н ажилтныг тодорхой чиглэл бүрээр мэргэшүүлэн сургадаг 6 шатлалтай Олон улсын туршлагыг амжилттай хэрэгжүүлж байна.

Зураг 1. Сургалтын 6 хөтөлбөр, санал болгож буй шатлалаар

СУРГАЛТЫН ХЭЛБЭРҮҮД

Дээрх дэд хөтөлбөрийн сургалтуудыг бид дараах хэлбэрүүдээр зохион байгуулж байна. Үүнд:

100 % онлайн сургалт

50% Онлайн + 50% Танхимын сургалт

100% Танхимын сургалт

СУРАЛЦАХ БОЛОМЖИТ ТӨЛӨВЛӨГӨӨ

Хэрэв суралцагч нэг дор 6-р шат: “ХАБЭА-н Мэргэшсэн ажилтан” 132 цагийн хөтөлбөрт хамрагдах цаг хугацаа болон төлбөрийн боломжгүй бол өмнө дурьдсаны дагуу доорхи жижиг төлөвлөгөөний дагуу (эсвэл өөрийн хүслээр аль нэг хөтөлбөрөөс эхлэх) үе шаттайгаар сурах бүрэн боломжтой. Хөтөлбөр хооронд зарим курс хичээл давхацдаг тул өмнөх шатлалдаа тухайн курс хичээлийг үзсэн бол дараагийн шатлалд тухайн хичээлийг үзэх шаардлагагүй байдаг. Тухайлбал: Суралцагч 1-р шат: “ХАБЭА-н Мэргэжилтэн”-ий хөтөлбөрт хамрагдсаны дараа 2-р шат: “ХАБЭА-н Менежер”-ийн хөтөлбөрт хамрагдсан тохиолдолд өмнөх хөтөлбөрийн хүрээнд судалсан Курс 700 хичээлийг 2-р шатанд дахин судлахгүй. Түүнчлэн 1, 2-р шатанд хамрагдсаны дараа 3-р шат: “ХАБЭА-н Сургагч”-ийн хөтөлбөрт хамрагдвал өмнөх 2 хөтөлбөрийн хүрээнд судалсан Курс 700, 711 хичээлүүдийг судлахгүй. Мөн үүний дараа 4-р шат: “ХАБЭА-н Зөвлөлийн гишүүн”-ийн хөтөлбөрт хамрагдвал зөвхөн 1 курс (Курс 707) хичээл л судлах үлдсэн байх болно. Мөн 1-ээс 4-р шатанд хамрагдсан хүн 5-р шатлалд суух шаардлагагүй, учир нь өмнөх шатны хөтөлбөрүүдээр тухайн шатны агуулгыг үзсэн байна. Суралцагч хэрэв хүсвэл зөвхөн энэ шатны гэрчилгээний нэмэлт төлбөр өгч 5-р шат: “ХАБЭА-н Супервайзор” гэрчилгээ авч болно. Сүүлд нь суралцагч 6-р шатанд өмнөх шатлалуудад суралцаагүй нийт 7 курс хичээлийг нэмж судалснаар, нийт суралцсан курсын тоо 28, цагийн тоо 132 хүрэх ба амжилттай төгсөгч “ХАБЭА-н Мэргэшсэн ажилтан” 132 цагийн ОУ-ын гэрчилгээ авна.