1-р шат: ХАБЭА-н мэргэжилтэн (41 цаг)

Хөтөлбөрийн тойм

 Хөтөлбөрийн нэр: Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрийн хүрээнд заагдах курс хичээлүүд: Гарын авлага, Сертификат:

“ХАБЭА-Н МЭРГЭЖИЛТЭН” ХӨТӨЛБӨР
(OSH Specialist program)

Хөтөлбөр татах (PDF)

MN-Татах

 

ХАБЭА-н мэргэжилтнүүд нь ХАБЭА-н менежерүүдэд туслах, ажил олгогчоос тодорхойлж өгсөн бусад үүрэг даалгавруудыг биелүүлэхэд хэрэгтэй мэдлэг, ур чадвар байгаа эсэхдээ итгэлтэй байхын тулд сайтар сургагдсан байх шаардлагатай. Энэхүү хөтөлбөр нь ХАБЭА-н ажилтан, зохион байгуулагч болон ХАБЭА-н хөтөлбөрийг хэрэгжүүлэх асуудал хариуцсан бусад ажилтнуудад зориулагдсан болно. Гол зорилго нь үр дүнтэй аюулгүй байдлын хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино. МУ-ын ХАБЭА-н тухай хууль, тогтоомжийн талаар товч мэдээлэл авна. Дараах 9 курс:

Курс OSHA700
Курс OSHA705
Курс OSHA709
Курс OSHA710
Курс OSHA711
Курс OSHA714
Курс OSHA715
Курс MN001
Курс MN002

ХАБЭА-н Мэргэжилтэн
(OSH-Specialist) Хөтөлбөрийн сертификат – 1ш + Сургалтын гарын авлага – 7ш
Сургалтын хэлбэрүүд Үргэлжлэх хугацаа: Хичээллэх цаг: Төлбөр: Онлайнаар бүртгүүлэх
1. 100% онлайн Дундаж 4 өдөр, 41 цаг
(Ажлын 15 хоногт багтаан  судлах цахим нэвтрэх эрх олгоно)
Суралцагч өөрөө сонгоно 320 000 төгрөг
/МХААЭАМХ ТББ, Голомт банк, 1105058738/

БҮРТГҮҮЛЭХ

2. 50% онлайн. 50% танхим буюу холимог 3 өдөр, 41 цаг Танхимын сургалт: 09:00-13:00 цаг Онлайн сургалт: 14:00-18:00 цаг (Суралцагч 13:00 цагаас хойш өөрийн боломжит цаг суралцаж болно) 405 000 төгрөг
/МХААЭАМХ ТББ, Голомт банк, 1105058738/
БҮРТГҮҮЛЭХ
3. 100% танхим 5 өдөр, 41 цаг 09:00-13:30 цаг 540000 төгрөг
/МХААЭАМХ ТББ, Голомт банк, 1105058738/

БҮРТГҮҮЛЭХ

Бүртгэл, лавлагаа:
Утас: 7011-3838, 8995-3838, 8066-3838, 8996-3838
Хаяг: ХУД, 11-р хороо, 17023, Зайсан тойруу, 1/29 байр, #3
Имэйл: training@oshmi.mn
Вэб сайт:  http://www.oshmi.mn
Facebook: https://www.facebook.com/oshmi.mongolia 

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

Суралцах хэлбэрээс хамаарч 9 курс хичээлийг 3-5 өдөрт үзнэ (Хөтөлбөрийн тойм хэсгээс үзнэ үү). Хичээлийн нэг цаг нь академик цагаар буюу 40 минут үргэлжилнэ.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА БА СЕРТИФИКАТ

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт 10-35 жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар заана. Танхимын сургалтанд дадлага ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник, багаж хэрэгслүүдийг ашиглана. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагчдад “ХАБЭА-н Мэргэжилтэн” (OSH-Specialist) хөтөлбөрийн сертификат олгоно. Хэвлэмэл сертификатууд АНУ-аас шуудангаар ирдэг.

СУРГАЛТЫН НОМ, ГАРЫН АВЛАГА

Суралцагчдыг “ХАБЭА-н Мэргэжилтэн” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд заагдах OSHA-гийн 7 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана. Онлайн сургалтын суралцагчид гарын авлагуудыг мөн pdf –р онлайнаар үзэх боломжтой.

АНГИ ДҮҮРГЭЛТ БА СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Танхимын нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой. Сургалтын төлбөр сургалтын хэлбэрээс хамаарч 320 000 – 540000 мянган төгрөг байна (Хөтөлбөрийн тойм хэсгээс үзнэ үү). Онлайн сургалт нь танхимын сургалтаас 50% хүртэл хямд байдаг. Суралцагч сургалтын төлбөрөө Голомт банкин дахь МХААЭАМХ ТББ-н 1105058738 тоот дансаар сургалт эхлэхээс өмнө шилжүүлсэн байна. Суралцагч төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Суралцагч сургалтанд утас, имэйл, вэб сайт, facebook чат зэргээр болон биечлэн ирж бүртгүүлж болно. Сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажна. Суралцагч бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ (Онлайнаар сурч буй тохиолдолд онлайнаар илгээж болно).

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ҮЗЭХ КУРС ХИЧЭЭЛҮҮДИЙН МОДУЛ

КУРС ХИЧЭЭЛҮҮДИЙН НЭР АКАДЕМИК ЦАГ
Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга
Модуль 1: Дээд удирдлагын үүрэг амлалт 6 цаг
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага
Модуль 3: Ажилтнуудын оролцоо
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт
Модуль 8: Чанар, аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
Курс OSHA705: Аюулыг мэдээлэх хөтөлбөр
Модуль 1: Ерөнхий үүрэг хариуцлага 5 цаг
Модуль 2: Ажлын байрыг шинжлэх нь
Модуль 3: Сав баглаа боодлын шошгожуулалт
Модуль 4: Материалын аюулгүй байдлыг мэдээлэх хуудас (МАБМХ)-ны удирдлага
Модуль 5: Мэдээлэл ба сургалт
Модуль 6: Хөтөлбөрийн шинжилгээний дасгал
Курс OSHA709: Хувийн хамгаалах хэрэгсэл
Модуль 1: Ерөнхий шаардлага 5 цаг
Модуль 2: Хувийн хамгаалах хэрэгслийн сургалтын шаардлага
Модуль 3: Нүд ба нүүрний хамгаалалт
Модуль 4: Амьсгалын эрхтний хамгаалалт
Модуль 5: Толгой, гар, хөлний хамгаалалт
Модуль 6: Цахилгааны хамгаалалтын тоног төхөөрөмж
Модуль 7: Сонсголын эрхтний хамгаалалт
Курс OSHA714: Уналтаас хамгаалах хөтөлбөр
Модуль 1: Уналт, үнэн ба үр дагаврууд 4 цаг
Модуль 2: Уналтаас урьдчилан сэргийлэхэд бэлтгэх
Модуль 3: Уналтын аюулыг илрүүлэх, үнэлэх
Модуль 4: Тулах болон өргөх хэрэгслийг ашиглах нь
Модуль 5: Уналтаас хамгаалах тогтолцоо
Модуль 6: Уналтаас хамгаалах тогтолцоо (үргэжлэл)
Модуль 7: Уналтаас хамгаалах сургалтууд
Модуль 8: Хяналт шалгалт ба засвар үйлчилгээ
Модуль 9: Өндөрт аврах ажиллагаа
Курс OSHA710: Аюултай энергийн хяналт
(Цоожлох/Пайзлах систем)
Модуль 1: Зорилго, хамрах хүрээ ба хэрэглээ 6 цаг
Модуль 2: Энерги хянах хөтөлбөрийн бүрдэл хэсгүүд
Модуль 3: Сургалт ба мэдээлэл
Модуль 4: Давтамжит шалгалт
Модуль 5: Материал ба техник хангамж
Модуль 6: Энергийг хянах хэрэгслийг ашиглах нь
Модуль 7: Цоож, пайзыг тайлж авах
Модуль 8: Гэрээлэгчид, бүлгийн цоож пайз, ба ээлж солигдох
Курс OSHA715: Цахилгааны аюулгүй байдлын үндэс
Модуль 1: Цахилгаан бол аюултай 4 цаг
Модуль 2: Тогонд цохиулах аюулууд
Модуль 3: Цахилгаанд түлэгдэх
Модуль 4: Цахилгааны аюулгүй байдлын загвар
Модуль 5: Аюулыг таних
Модуль 6: Эрсдлийг үнэлэх
Модуль 7: Аюулгүй ажлын орчин
Курс OSHA711: Эргономикийн танилцуулга
Модуль 1: Эргономикийг тодорхойлох нь 4 цаг
Модуль 2: Ажилтнаас шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 3: Ажил үүргээс шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 4: Ажлын орчноос шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлсийг хянах нь
Курс MN002: Монгол Улсын Хөдөлмөрийн Аюулгүй Байдал, Эрүүл Ахуйн тухай хууль, тогтоомж (1)
Модуль 1: Монгол Улсын Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн холбогдолтой хууль, тогтоомж, дүрэм, журмууд 4 цаг
Модуль 2: Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн стандартууд
Курс MN003: Хөдөлмөрийн нөхцөл (1)
Модуль 1: Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ 3 цаг
Модуль 2: Монгол Улсын Хөдөлмөрийн нөхцлийн стандартууд
Модуль 3: Хөдөлмөрийн нөхцлийг хангах арга хэмжээ, шаардагдах хөрөнгө төлөвлөлт, зарцуулалт
Модуль 4: Хөдөлмөрийн нөхцлийн сайжруулалт
НИЙТ 41 цаг