3-р шат: ХАБЭА-н сургагч (36 цаг)

Хөтөлбөрийн тойм

 Хөтөлбөрийн нэр: Хөтөлбөрийн зорилго: Хөтөлбөрийн хүрээнд заагдах курс хичээлүүд: Гарын авлага, Сертификат:

“ХАБЭА-Н СУРГАГЧ” ХӨТӨЛБӨР

(OSH Trainer program)

Хөтөлбөр татах (PDF) MN-ТАТАХ

 

“Сургагчийг сургах” хөтөлбөр нь ХАБЭА-н сургалтыг ажилтнууддаа зориулан зохион байгуулахад шаардлагатай мэдлэг, ур чадварыг суралцагсдад олгоно. Хөтөлбөрийн төгсгөлд суралцагсад сургалтын хөтөлбөрийн шаардлага, сайжруулалт, танилцуулга хичээл /presentation/ болон ХАБЭА-н бусад олон төрлийн мэдлэгийг эзэмшинэ.

Дараах 7 курс:

Курс OSHA700
Курс OSHA703
Курс OSHA704
Курс OSHA706
Курс OSHA711
Курс OSHA721
Курс OSHA723

ХАБЭА-н Сургагч
(OSH-Trainer) Хөтөлбөрийн сертификат – 1ш + Сургалтын гарын авлага – 7ш
Сургалтын хэлбэрүүд Үргэлжлэх хугацаа: Хичээллэх цаг: Төлбөр: Онлайнаар бүртгүүлэх
1. 100% онлайн Дундаж 3 өдөр, 36 цаг
(Ажлын 15 хоногт багтаан  судлах цахим нэвтрэх эрх олгоно)
Суралцагч өөрөө сонгоно 245 000 төгрөг
/МХААЭАМХ ТББ, Голомт банк,1105058738/
БҮРТГҮҮЛЭХ
2. 50% онлайн. 50% танхим буюу холимог 3 өдөр, 36 цаг Танхимын сургалт: 09:00-13:00 цаг

Онлайн сургалт:
14:00-18:00 цаг
(Суралцагч 13:00 цагаас хойш өөрийн боломжит цаг суралцаж болно)

315 000 төгрөг
/МХААЭАМХ ТББ, Голомт банк, 1105058738/
БҮРТГҮҮЛЭХ
3. 100% танхим 5 өдөр, 36 цаг 09:00-13:30 цаг 420 000 төгрөг
/МХААЭАМХ ТББ, Голомт банк, 1105058738/
БҮРТГҮҮЛЭХ
Бүртгэл, лавлагаа:
Утас: 7011-3838, 8995-3838, 8066-3838, 8996-3838
Хаяг: ХУД, 11-р хороо, 17023, Зайсан тойруу, 1/29 байр, #3
Имэйл: info@oshmi.mn
Вэб сайт:  http://www.oshmi.mn
Facebook: https://www.facebook.com/oshmi.mongolia 

ҮРГЭЛЖЛЭХ ХУГАЦАА

Суралцах хэлбэрээс хамаарч 7 курс хичээлийг 3-5 өдөр үзнэ (Хөтөлбөрийн тойм хэсгээс үзнэ үү). Хичээлийн нэг цаг нь академик цагаар буюу 40 минут үргэлжилнэ.

СУРГАЛТ ЗОХИОН БАЙГУУЛАХ АРГА БА СЕРТИФИКАТ

Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт 10-35 жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар заана. Танхимын сургалтанд дадлага ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник, багаж хэрэгслүүдийг ашиглана. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагчдад “ХАБЭА-н Сургагч” (OSH-Trainer) хөтөлбөрийн сертификат олгоно. Хэвлэмэл сертификатууд АНУ-аас шуудангаар ирдэг.

СУРГАЛТЫН НОМ, ГАРЫН АВЛАГА

Суралцагчдыг “ХАБЭА-н Сургагч” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд заагдах OSHA-гийн 7 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана. Онлайн сургалтын суралцагчид гарын авлагуудыг мөн pdf –р онлайнаар үзэх боломжтой.

АНГИ ДҮҮРГЭЛТ БА СУРГАЛТЫН ТӨЛБӨР

Танхимын нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой. Сургалтын төлбөр сургалтын хэлбэрээс хамаарч 245 000 – 420000 мянган төгрөг байна (Хөтөлбөрийн тойм хэсгээс үзнэ үү). Онлайн сургалт нь танхимын сургалтаас 50% хүртэл хямд байдаг. Суралцагч сургалтын төлбөрөө Голомт банкин дахь МХААЭАМХ ТББ-н 1105058738 тоот дансаар сургалт эхлэхээс өмнө шилжүүлсэн байна. Суралцагч төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.

БҮРТГЭЛ, БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

Суралцагч сургалтанд утас, имэйл, вэб сайт, facebook чат зэргээр болон биечлэн ирж бүртгүүлж болно. Сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажна. Суралцагч бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ (Онлайнаар сурч буй тохиолдолд онлайнаар илгээж болно).

ХӨТӨЛБӨРИЙН ХҮРЭЭНД ҮЗЭХ КУРС ХИЧЭЭЛҮҮДИЙН МОДУЛ

КУРС ХИЧЭЭЛҮҮДИЙН НЭР АКАДЕМИК ЦАГ
Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга
Модуль 1: Дээд удирдлагын үүрэг амлалт 6 цаг
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага
Модуль 3: Ажилтнуудын оролцоо
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт
Модуль 8: Чанар, аюулгүй байдлын нэгдсэн удирдлага
Курс OSHA 703: ХАБЭА-н сургалтын танилцуулга
Модуль 1: Ерөнхий зураглал 6 цаг
Модуль 2: ХАБЭА-н сургалтын хүчин зүйл
Модуль 3: Сургалтын хөтөлбөрийг боловсруулах
Модуль 4: Сургагчийн үүрэг хариуцлага
Модуль 5: Сургалтын үнэлгээ
Модуль 6: Сургалтын хөтөлбөрийн үнэлгээ
Модуль 7: Үнэлгээний таван түвшин
Модуль 8: Сургалтын хөтөлбөрийн сайжруулалт
Курс OSHA711: Эргономикийн танилцуулга
Модуль 1: Эргономикийг тодорхойлох нь 4 цаг
Модуль 2: Ажилтан ба эргономикийн эрсдэл
Модуль 3: Ажил үүргээс шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 4: Ажлын орчноос шалтгаалсан эрсдлийн хүчин зүйлс
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлүүдийг хянах
Курс OSHA704: Аюулын шинжилгээ ба хяналт
Модуль 1: Суурь үзэл баримтлал 5 цаг
Модуль 2: Аюулын ангилал
Модуль 3: Аюулыг илэрүүлэх нь
Модуль 4: Ажлын байрыг шинжлэх нь
Модуль 5: Аюулыг хянах нь
Модуль 6: Асуудлыг шийдвэрлэх
Модуль 7: Үр дүнтэй санал зөвлөмжүүд
Курс OSHA706: Ажлын аюулыг шинжлэх нь
Модуль 1: Ажлын аюулын шинжилгээ хийхэд бэлтгэх нь 6 цаг
Модуль 2: Үе шатуудын жагсаалт гаргах нь
Модуль 3: Аюулыг тодорхойлох нь
Модуль 4: Урьдчилан сэргийлэх хэмжилтүүдийг боловсруулах нь
Модуль 5: Аюулгүй ажлын журмуудыг бичих нь
Модуль 6: Ажлын аюулын шинжилгээний үйл явцыг сайжруулах нь
Курс OSHA721: ХАБЭА-н сургалтыг бий болгох нь
Модуль 1: Сургалт нь хариулт мөн үү? 4 цаг
Модуль 2: Сургалтын хэрэгцээ
Модуль 3: Зорилго ба зорилтууд
Модуль 4: Сурах үйл ажиллагаа
Модуль 5: Сургалтын баримт бичиг
Курс OSHA723: ХАБЭА-н сургалт явуулах
Модуль 1: Бэлэн болох 5 цаг
Модуль 2: Хэрэгслүүдээ бэлтгэх
Модуль 3: Сургалт явуулах
Модуль 4: Асуух
НИЙТ 36 цаг