ИТА, Ахлах ажилтнуудын ХАБЭА-н сургалт

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Аж ахуйн нэгж, байгууллагын нэгж, хэсгийн ахлах, удирдах ажилтнууд ХАБЭА-н хууль тогтоомж, дүрэм, журам стандартыг хэрэгжүүлэх, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулахад хариуцсан нэгж, алба, хэлтэс, газрын ажилтнуудаа манлайлан ажиллахад шаардлагатай суурь мэдлэг, чадварыг эзэмшүүлэхэд энэхүү сургалтын зорилго оршино.

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ

Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай хууль тогтоомж дүрэм журам стандартын шаардлагуудын талаарх ойлголт хууль стандартаар хүлээх ахлах удирдах ажилтнуудын үүрэг хариуцлага
  • Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалт ХАБЭА-н менежментийн талаарх мэдлэг
  • Үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчний шалтгаан урьдчилан сэргийлэх арга хэмжээг зохион байгуулахад шаардагдах мэдлэг
  • Ажилтны эрүүл мэнд аюулгүй байдалд сөргөөр нөлөөлдөг хими физик биологи эргономикийн хүчин зүйлсийн шинж чанар тэдгээрээс үүсэх осол хордлого өвчлөлийн талаарх суурь мэдлэг Ажилтны эрүүл мэндийн үзлэг тандалт хийх тухай ойлголт
  • Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Байгууллагад ХАБЭА-н хууль тогтоомж
  • дүрэм журам стандартын шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулахад ахлах удирдах ажилтнууд хууль стандартад заагдсан ХАБЭА-н үүргээ биелүүлж
  • ажилтнуудаа манлайлж ажиллах
  • Үйлдвэрлэлийн осол хурц хордлого мэргэжлээс шалтгаалах өвчлөлийн шалтгаан тэдгээрээс урьдчилан сэргийлэх сургалт зааварчилгааг үр дүнтэй явуулах
  • Ажлын байрны осол өвчлөлд хүргэдэг аюулуудыг илрүүлэн эрсдэлийг үнэлэх аюулыг арилгах хянах арга зүйг эзэмших

ХҮРЭХ ҮР ДҮН

Ахлах удирдах ажилтнууд нь удирдлагандаа ажиллаж байгаа нийт ажилтнуудад ХАБЭА-н зөв хандлагыг хэвшүүлж улмаар үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх

СУРГАЛТЫН СЭДЭВ, АГУУЛГА

Сургалтын сэдэв Сэдвийн агуулга Хугацаа

1

Хөдөлмөрийн тухай хууль Хөдөлмөрийн хуулийн ерөнхий ойлголт, хуулийн зорилт 1 цаг
Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ
Хөдөлмөрийн гэрээ
Ажил амралтын цаг, Цалин хөлс
Хөдөлмөрийн сахилга

2

ХАБЭА-н тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт ХАБЭА-н тухай хуулийн шаардлага, хуулиар хүлээх нэгж, хэсгийн ахлах удирдах ажилтнуудын үүрэг, хийх ажлууд 2 цаг
ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт
3 Удирдах ажилтны ХАБЭА-н удирдлагын манлайлал Удирдах ажилтнуудын ХАБЭА-н удирдлагын манлайлал, ХАБЭА-н соёлыг хэвшүүлэх нь 1 цаг

4

Байгууллагын ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалтад нэгж, хэсгийн ахлах удирдах ажилтнуудын оролцоо ХАБЭА-н удирдлагын тогтолцоо ISO 45001 стандартын тухай ойлголт, хэрэгжүүлэхийн ач холбогдол 2 цаг
ХАБЭА- н   удирдлагын тогтолцоог нэвтрүүлэхэд супервайзоруудын оролцоо,ач холбогдол

5

Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ийн тухай ойлголт 2 цаг
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ гарах шалтгаан, осол гарахад нөлөөлдөг ажилтнуудын алдаа, урьдчилан сэргийлэх арга зам
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, нөхөн төлбөр, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр

6

Ажлын байран дахь аюулыг илрүүлж эрсдэлийг үнэлж, аюулыг хяналтандаа авах нь Аюулыг илрүүлэх буюу ажлын байрны үзлэгийг хийх нь 2 цаг
Аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх нь
Эрсдэлийг үнэлэх нь
7 ХАБЭА-н холбогдолтой журам, зааварчилгаа ХАБЭА-н холбогдолтой журам, зааварчилгаа боловсруулах үндэслэл, загвар, аргачлал 1 цаг
8 Хөдөлмөрийн нөхцөл, түүнд тавигдах шаардлагууд, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилтны эрүүл мэндийн үзлэг Ø МШӨ-ийг үүсгэдэг хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлс
Ø Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, ач холбогдол
Ø Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
Ø Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн зорилго, ач холбогдол
Ø Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн төрөл, зохион байгуулалт, тандалт судалгаа
2 цаг

9

Онцгой байдлын үед авах арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх Компани дээр үүсч болох онцгой байдлын төрлүүд 1 цаг
Онцгой байдлын үед нэгж хэсгийн ахлах удирдах ажилтнуудын зайлшгүй мэдэж байх асуудлууд
10 Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж Анхны тусламжийн тодорхойлолт, хамаарах асуудал 2 цаг
Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээ
Ослын газарт нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ
Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж
Бүгд   16 цаг
Байгууллагын сургалт захиалга
үдээс өмнө, үдээс хойш гэх мэт