ХАБЭА-н Олон улсын болон Дотоодын сургалтын чиглэлээр
2011 оноос эхлэн Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яам, Хөдөлмөрийн Эрүүл Мэнд Аюулгүй Байдлын төв, ХАБЭА-н Үндэсний хороо зэрэг байгууллагаас олгогдсон тусгай зөвшөөрлийн гэрчилгээгээр дотооддоо итгэмжлэгдсэн, хууль ёсны дагуу ХАБЭА-н сургалтын үйл ажиллагаа явуулж байна. Одоогоор бид ХАБЭА-н мэргэшүүлэх болон бусад сэдэвчилсэн хөтөлбөрүүдээр 700 гаруй байгууллагын 18000 гаруй ажилтныг сургаж, гэрчилгээжүүлээд байна.
2012 оноос хойш АНУ, Их Британи, Австрали болон Олон улсын хөдөлмөрийн байгууллага (ILO)-н ХАБЭА-н Олон улсын гэрчилгээтэй хөтөлбөрүүдийг дотоодын хууль, стандартын агуулгаар баяжуулан зохион байгуулж, Монголын ХАБЭА-н мэргэжилтнүүдэд Дэлхийн боловсролыг хүргэж байна. Одоогоор ХАБЭА-н Ажилтныг мэргэшүүлэх Олон улсын хөтөлбөрөөр 3000 гаруй мэргэжилтэн бэлтгэгдэн гарсан.
2016-2017 онд “Оюу Толгой” ХХК-ийн дэмжлэгтэйгээр Австралийн ХАБЭА-н Сертификат 3 түвшний сургалтын стандарт болон Монгол Улсын мэргэжлийн боловсролын стандарт тус бүрт нийцсэн сургалтын хөтөлбөр, материалуудыг Монгол Улсын МСҮТ-үүдэд зориулан боловсруулах ажлыг хийж гүйцэтгээд байна. Түүнчлэн энэхүү хөтөлбөрийг Дорнод, Дархан, Өмнөговийн Политехникийн коллежуудад нэвтрүүлэх ажлыг зохион байгуулсан.