АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГАД ШИНЭЭР АЖИЛД ОРСОН АЖИЛТНЫ ХАБЭА-Н СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Байгууллагад шинээр ажилд орж байгаа ажилтнууд нь тухайн байгууллагын дүрэм, журам, хэм хэмжээнд нийцэж аюулгүй ажиллах, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н ойлголтыг өгөхөд энэхүү сургалтын хөтөлбөр чиглэгдэнэ.

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ

Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.

  • Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон бусад ХАБЭА-тай холбогдох дүрэм журмууд
  • Хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоор заасан эрх үүргүүд
  • ХАБЭА-ын тухай хууль эрх зүйн тухай ойлголт хуулиар хүлээх ажилтны эрх үүрэг
  • Үйлдвэрлэлийн осол МШӨ хурц хордлогын тухай ойлголт өөрийгөө болон бусдыг осол өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн ач холбогдол үр дүн
  • Үйлдвэрлэлийн осол өвчлөлд хүргэдэг аюулуудыг илрүүлэх мэдээлэх арилгах хянах талаарх ойлголт
  • Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • Байгууллагын дүрэм журмыг мөрдөж байгууллагад тогтсон ХАБЭА-н соёлд нийцэж ажиллах
  • Хөдөлмөрийн гэрээ ажлын байрны тодорхойлолтоор заасан үүргүүдийг биелүүлж ажиллах
  • Үйлдвэрлэлийн осол өвчлөлд хүргэдэг аюулуудыг илрүүлж мэдээлэх арилгах
  • Өөрийгөө болон бусдыг аюул эрсдэлд учруулахгүй байх
  • Эмнэлэгийн анхны тусламж үзүүлэх чадвар эзэмших

ХҮРЭХ ҮР ДҮН

Шинээр ажилд орсон ажилтан байгууллагын дүрэм журмуудыг мөрдөн ажиллаж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, хурц хордлогоос байнга урьдчилан сэргийлж ажиллах

СУРГАЛТЫН СЭДЭВ, АГУУЛГА

Сургалтын сэдэв Сэдвийн агуулга Хугацаа
1 Тухайн байгууллагын үйл ажиллагаа, үйлдвэрлэлийн онцлогт нийцсэн дотоод дүрэм журмуудыг танилцуулах Байгууллагын хөдөлмөрийн дотоод журам болон бусад дотоодын дүрэм журмууд 1 цаг
Хөдөлмөрийн гэрээ болон ажлын байрны тодорхойлолтоор хүлээх ажилтны эрх, үүргүүд
Тухайн байгууллагын өөрийн үйлдвэрлэл, үйл ажиллагаандаа мөрддөг ХАБЭА-н дүрэм, журам, заавар
2 Хөдөлмөрийн тухай хууль Хөдөлмөрийн дотоод журам, хөдөлмөрийн гэрээ, ажлын байрны тодорхойлолт нь ХАБЭА-тай уялдах нь 1 цаг
Ажилтны ээлжийн амралт, нэмэгдэл хөлс, ажлын цагийн зохицуулалт
Үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлогын нөхөн төлбөр
3 ХАБЭА-н тухай хууль ХАБЭА-н тухай хуулийн ерөнхий ойлголт 1 цаг
ХАБЭА-н хуулийн шаардлага, хуулиар хүлээх ажилтны эрх, үүрэг
4 Үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлого Үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлогын тухай ойлголт 1 цаг
Үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлого гарахад нөлөөлдөг ажилтны алдаа, гаргадаг зөрчлүүд
Үйлдвэрлэлийн осол, МШӨ, хурц хордлого гарахаас урьдчилан сэргийлэх арга зам
5 Ажлын байранд осолд хүргэдэг аюулыг илрүүлэх, мэдээлэх, эрсдэлийг үнэлэх Ажлын байранд осолд хүргэдэг аюулын төрлүүд, аюулыг илрүүлэх, мэдээлэх, арилгах талаарх ойлголт 1 цаг
Ажлын байран дахь аюулыг илрүүлж, эрсдэлийг үнэлэх арга зүй
6 Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж Анхны тусламжийн тодорхойлолт, хамаарах асуудал 2 цаг
Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээ
Ослын газарт нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ
Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж/дадлага/
Бүгд   7 цаг
Байгууллагын сургалт /Шинэ ажилтны сургалт/
үдээс өмнө, үдээс хойш гэх мэт