Ажилтнуудад аюулгүй ажиллах хандлага төлөвшүүлж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н мэдлэг олгоход энэхүү сургалтын хөтөлбөр чиглэгдэнэ.
Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.
Нийт ажилтнууд нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга зүйг эзэмшиж, ХАБЭА-н зөв хандлагыг хэвшүүлэх
№ | Сургалтын сэдэв | Сэдвийн агуулга | Хугацаа |
1 | ХАБЭА-н тухай хууль | ХАБЭА-н тухай хуулийн ерөнхий ойлголт, хуулийн зорилт | 2 цаг |
ХАБЭА-н тухай хуулийн шаардлагууд, хуулиар хүлээх иргэн, ажилтны эрх үүрэг, хариуцлага | |||
ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэхэд ажилтнуудын оролцоо чухал болох нь | |||
2 | Хөдөлмөрийн тухай хууль | Хөдөлмөрийн хуулийн ерөнхий ойлголт, хуулийн зорилт |
1 цаг |
Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ | |||
Хөдөлмөрийн гэрээ | |||
Ажил амралтын цаг, Цалин хөлс | |||
Хөдөлмөрийн сахилга | |||
3 | Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам | Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ийн тухай ойлголт |
2 цаг |
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ гарах шалтгаан, осол гарахад нөлөөлдөг ажилтнуудын алдаа, урьдчилан сэргийлэх арга зам | |||
Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, нөхөн төлбөр, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр | |||
4 | Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд, мэргэжлээс шалтгаалах өвчин | Химийн хортой хүчин зүйлс, физикийн хүчин зүйлс, биологийн хүчин зүйлс, эргономикийн хүчин зүйлс: | 2 цаг |
МШӨ-ийн тухай ойлголт | |||
Эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийн өртөлтөөс хамгаалах удирдлага зохион байгуулалт. Хувь хүнд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ | |||
5 | Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ | Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн зорилго ач холбогдол |
1 цаг |
Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн төрлүүд | |||
Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ | |||
6 | Аюулыг илрүүлж эрсдэлийг үнэлж, хяналтандаа авах нь | Аюулыг илрүүлэх буюу ажлын байрны үзлэгийг хийх нь |
2 цаг |
Аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх нь | |||
Эрсдэлийг үнэлж аюулыг хяналтандаа авах нь | |||
7 | Онцгой байдлын үед авах арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх | Компани дээр үүсч болох онцгой байдлын төрлүүд | 1 цаг |
Онцгой байдлын үед ажилтнуудын зайлшгүй мэдэж байх асуудлууд | |||
8 | Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж | Анхны тусламжийн тодорхойлолт, хамаарах асуудал | 2 цаг |
Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээ | |||
Ослын газарт нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ | |||
Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж | |||
9 | Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт | Таргалалт, зүрх судасны өвчин, даралт ихсэлт, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний өвчнүүд | 1 цаг |
Халдварт бус өвчин үүсгэхэд нөлөөлдөг зан үйлүүд: Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, чихрийн их хэрэглээ, зохисгүй хооллолт | |||
Бүгд | 14 цаг |