Хөтөлбөрийн нэр: | Хөтөлбөрийн зорилго: | Хөтөлбөрийн хүрээнд заагдах курс хичээлүүд: | Гарын авлага, Сертификат: | ||
“ХАБЭА-Н МЕНЕЖЕР” ХӨТӨЛБӨР (OSH Manager program) Хөтөлбөр татах (PDF)
|
Компаниуд үр дүнтэй аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, сайжруулж, үр ашигтайгаар хэрэгжүүлэхийн тулд ХАБЭА-н менежерүүдийг ажиллуулдаг. Энэхүү хөтөлбөр нь байгууллагын ХАБЭА-н чиг үүргийг удирдан зохион байгуулах, нэгтгэх асуудлыг хариуцсан байгууллагын болон тухайн объектын аюулгүй байдлын менежер, захирлуудад зориулагдсан. Гол зорилго нь дэлхийн түвшинд хүрсэн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог бий болгож, сайжруулж, үр ашигтайгаар хэрэгжүүлэхэд шаардлагатай мэдлэг, ур чадварыг олгоход оршино. |
Дараах 7 курс: Курс OSHA700 |
ХАБЭА-н Менежер (OSH-Manager) Хөтөлбөрийн сертификат – 1ш + Сургалтын гарын авлага – 7ш |
||
Сургалтын хэлбэрүүд | Үргэлжлэх хугацаа: | Хичээллэх цаг: | Төлбөр: | Онлайнаар бүртгүүлэх | |
1. | 100% онлайн | Дундаж 3 өдөр, 36 цаг (Ажлын 15 хоногт багтаан судлах цахим нэвтрэх эрх олгоно) |
Суралцагч өөрөө сонгоно | 280 000 төгрөг /МХААЭАМХ ТББ, Голомт банк, 1105058738/ |
БҮРТГҮҮЛЭХ |
2. | 50% онлайн. 50% танхим буюу холимог | 3 өдөр, 36 цаг | Танхимын сургалт: 09:00-13:00 цаг
Онлайн сургалт: 14:00-18:00 цаг |
315 000 төгрөг /МХААЭАМХ ТББ, Голомт банк, 1105058738/ |
БҮРТГҮҮЛЭХ |
3. | 100% танхим | 5 өдөр, 36 цаг | 09:00-13:30 цаг | 420 000 төгрөг /МХААЭАМХ ТББ, Голомт банк, 1105058738/ |
БҮРТГҮҮЛЭХ |
Бүртгэл, лавлагаа: | |||||
Утас: 7011-3838, 8995-3838, 8066-3838, 8996-3838 Хаяг: ХУД, 11-р хороо, 17023, Зайсан тойруу, 1/29 байр, #3 Имэйл: training@oshmi.mn Вэб сайт: https://oshmi.mn Facebook: https://www.facebook.com/oshmi.mongolia |
Суралцах хэлбэрээс хамаарч 7 курс хичээлийг 3-5 өдөр үзнэ (Хөтөлбөрийн тойм хэсгээс үзнэ үү). Хичээлийн нэг цаг нь академик цагаар буюу 40 минут үргэлжилнэ.
Сургалтыг тус хөтөлбөрийн сургагчаар бэлтгэгдсэн ХАБЭА-н салбарт 10-35 жил ажилласан туршлагатай, олон улсын зэрэгтэй монгол багш нар заана. Танхимын сургалтанд дадлага ажил гүйцэтгэхэд шаардлагатай техник, багаж хэрэгслүүдийг ашиглана. Хөтөлбөрийн шаардлага хангасан суралцагчдад “ХАБЭА-н Менежер” (OSH-Manager) хөтөлбөрийн сертификат олгоно. Хэвлэмэл сертификатууд АНУ-аас шуудангаар ирдэг.
Суралцагчдыг “ХАБЭА-н Менежер” бэлтгэх хөтөлбөрийн хүрээнд заагдах OSHA-гийн 7 курс хичээл тус бүрээр монгол хэл дээр хэвлэгдсэн 7 ширхэг ном, гарын авлагаар хангана. Онлайн сургалтын суралцагчид гарын авлагуудыг мөн pdf –р онлайнаар үзэх боломжтой.
Танхимын нэг удаагийн сургалтанд дунджаар 25 хүн хамрагдах боломжтой. Сургалтын төлбөр сургалтын хэлбэрээс хамаарч 280 000 – 420000 мянган төгрөг байна (Хөтөлбөрийн тойм хэсгээс үзнэ үү). Онлайн сургалт нь танхимын сургалтаас 50% хүртэл хямд байдаг. Суралцагч сургалтын төлбөрөө Голомт банкин дахь МХААЭАМХ ТББ-н 1105058738 тоот дансаар сургалт эхлэхээс өмнө шилжүүлсэн байна. Суралцагч төлбөрөө сургалтын төв дээр биечлэн ирж бэлнээр төлж болно.
Суралцагч сургалтанд утас, и–мэйл, вэб сайт, facebook чат зэргээр болон биечлэн ирж бүртгүүлж болно. Сургалт эхлэхээс өмнө төлбөрөө төлснөөр бүртгэл баталгаажна. Суралцагч бүртгүүлэхдээ иргэний үнэмлэхний хуулбар 1%, цээж зураг 1% болон төлбөр төлсөн баримттайгаа ирнэ (Онлайнаар сурч буй тохиолдолд онлайнаар илгээж болно).
КУРС ХИЧЭЭЛҮҮДИЙН НЭР | АКАДЕМИК ЦАГ |
Курс OSHA700: Аюулгүй байдлын удирдлагын танилцуулга | |
Модуль 1: Дээд удирдлагын үүрэг амлалт | 6 цаг |
Модуль 2: Удирдлага ба ажилчдын хариуцлага | |
Модуль 3: Ажилтнуудын оролцоо | |
Модуль 4: Үр нөлөөтэй мэдээлэл | |
Модуль 5: Аюулыг илрүүлэх, хяналт тогтоох | |
Модуль 6: Аюултай тохиолдол болон ослыг судлах нь | |
Модуль 7: Аюулгүй байдлын боловсрол ба сургалт | |
Модуль 8: Чанар, аюулгүй байдлын нэгдсэн удирдлага | |
Курс OSHA701: Аюулгүй байдлын зөвлөлийг үр дүнтэй ажиллуулах нь | |
Модуль 1: Үүрэг, зорилго, үйл ажиллагаа | 6 цаг |
Модуль 2: Эхлэх нь | |
Модуль 3: Оролцох эрмэлзлэлийг бий болгох | |
Модуль 4: Аюулгүй байдлын зөвлөлийн боловсрол, сургалт | |
Модуль 5: Аюулыг илрүүлэх ба дүн шинжилгээ хийх багаж, зэвсэг | |
Модуль 6: Асуудлыг шийдвэрлэх арга барил | |
Модуль 7: Үр өгөөжтэй зөвлөмжийг боловсруулах | |
Модуль 8: Аюулгүй байдлын зөвлөлийн хурлыг зохион байгуулах | |
Курс OSHA712: Аюулгүй байдлын манлайлал | |
Модуль 1: Ажил олгогчийн үүрэг хариуцлага | 6 цаг |
Модуль 2: Аюулыг илрүүлэх нь | |
Модуль 3: Аюулыг залруулах нь | |
Модуль 4: Аюулгүй байдлын сургалтыг олгох нь | |
Модуль 5: Аюулгүй байдлын удирдлагаар хангах нь | |
Модуль 6: Хариуцан тайлагналыг бататгах | |
Модуль 7: Үр дагаварыг чухалчилдаг чиг хандлагыг бий болгох | |
Модуль 8: Аюулгүй байдлын удирдлага | |
Курс OSHA702: Үйлдвэрлэлийн ослыг үр дүнтэй судлах нь | |
Модуль 1: Удиртгал | 6 цаг |
Модуль 2: Шинжилгээг санаачлан эхлүүлэх нь | |
Модуль 3: Ослын газрыг баримтжуулах | |
Модуль 4: Үр нөлөө бүхий ярилцлага хийх | |
Модуль 5: Үйл явцын шинжилгээ хийх | |
Модуль 6: Шалтгааныг тогтоох | |
Модуль 7: Шийдэл гаргах | |
Модуль 8: Тайлан бичих | |
Курс OSHA716: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үнэлэх нь | |
Модуль 1: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцооны үндэс | 3 цаг |
Модуль 2: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоонд дүн шинжилгээ хийх нь | |
Модуль 3: Учир шалтгаанд дүн шинжилгээ хийх багаж, арга техник | |
Модуль 4: Аюулгүй байдлын удирдлагын тогтолцоог үнэлэх нь | |
Модуль 5: Аюулгүй байдал, эрүүл ахуйн амжилтын хөтөлбөрийн танилцуулга | |
Курс OSHA717: Онцгой байдлын төлөвлөгөө | |
Модуль 1: Үндсэн асуултууд | 4 цаг |
Модуль 2: Онцгой байдлын төлөвлөгөө боловсруулах | |
Модуль 3: Бодлого ба дүрэм, журмууд | |
Модуль 4: Үүрэг хариуцлага ба сургалт | |
Модуль 5: Төлөвлөгөөг эргэж нягтлах, зохицуулах, шинэчлэх | |
Курс OSHA722: Эргономикийн хөтөлбөрийн удирдлага | |
Модуль 1: Үйл ажиллагааны үе шатыг тогтоох | 5 цаг |
Модуль 2: Ажлын байрыг шинжлэх | |
Модуль 3: Эрсдлийн хүчин зүйлүүдийг тодорхойлох | |
Модуль 4: Эргономикийн ажлын аюулын шинжилгээ | |
Модуль 5: Эрсдлийн хүчин зүйлүүдийг хянах | |
Модуль 6: Хяналтыг хэрэгжүүлэх | |
Модуль 7: Эрүүл мэндийн удирдлага | |
Модуль 8: Мэдлэг олгох ба сургалт явуулах | |
НИЙТ | 36 цаг |