Бид сургалтын чанарын хяналт, сайжруулалтыг тогтмол хийж ажилладаг ба 2011-2019 оны хооронд 207 удаагийн “ХАБЭА-н Ажилтныг мэргэшүүлэх” сургалт зохион байгуулж, нийт 3415 суралцагчаас сэтгэл ханамжийн судалгаа авсан байдаг. Тэдгээрээс зөвхөн сүүлийн 3 жилийн судалгааны дүнг нэгтгэн харвал нийт суралцагчдын 95.5% нь ОШМИ-гийн сургалтанд Маш их (66%) болон Их сэтгэл ханамжтай (29.5%) гэсэн үнэлгээ өгсөн байна.
Суралцагсдын сэтгэл ханамжийн судалгааны дүнгээс үзэхэд манай сургалтын төвийн үйл ажиллагаа тэдний хэрэгцээ шаардлагад олон талаараа нийцдэг болох нь харагддаг. Бид судалгааны үр дүнгээс үйл ажиллагааныхаа давуу болон сул талуудад дүгнэлт хийж, ажлаа тасралтгүй сайжруулах зарчмаар ажилладаг.
Сүүлийн 7 удаагийн ХАБЭА-н мэргэшүүлэх сургалтанд хамрагдсан суралцагсдын сэтгэл ханамжийн судалгааны дүнгээс дор харьцуулан харуулав.
- 2019
- 2018
- 2017
- 3 жилийн дундаж
2019 он 12 сар. Багш нарын заах урчадвар маш сайн байсан. Ялангуяа сонирхолтой жишээ татаж хичээлтэйгээ уялдуулж заасан үр дүнтэй байсан.
Г.Мөнхбат /“Рио Тинто Холдинг” ХХК-ийн Хангамж хариуцсан ажилтан/
2019 он 07 сар. Маш зөв байгууллага гэж бодлоо. Бүх багш ажилтан нь харилцаа сайтай, орчин таатай, цэвэрхэн. Сэтгэгдэл маш өндөр байна.
Б. Одгэрэл /“Говь- Эрдэнэ” ХХК-ийн ХАБЭА-н Ажилтан/
2019 он 06 сар. Сургалтыг олон улсын жишгээр, олон талын мэдлэг, мэдээлэл өгч явуулсанд талархаж байна. Багш нар мэдлэг, ур чадвар, хичээл заах арга барил сайн байлаа.
Х.Мөнх-Аюуш /“Ариун Монгол” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан/
2019 он 02 сар. Хичээлүүд үнэхээр таалагдсан. Сургагч багш нар заах чадвартай, үнэхээр мундаг байлаа. Сургалтын танхим нь үзүүлэн таниулах материал, тохижилт сайн, сурах бололцоог хангасан байна. Танай хамт олонд баярлалаа.
Г.Саранзаяа /“АПУ” ХК-ийн ХАБЭА-н инженер/
2018 он 9 сар. Мэргэжилийн өндөр түвшиний сургалт болсон. Маш их юм сурлаа. Ажилд шууд хэрэгжүүлхэд боломжтой, цэгцтэй мэдлэгтэй боллоо.
М.Санаа / “Эпирок Монголиа” ХХК-ийн АБЭМБОЧУ-ын мэргэжилтэн/
2018 он 6 сар. Сургалтын орчин сайн, тараах материал гарын авлага сайтай, боловсон хүчин багш нарын заах арга барил сайн, хүлээн зөвшөөрөгдсөн сертификаттай нь таалагдсан.
Л.Бонд /“Мөнхийн Үсэг” ХХК-ийн ХАБЭА-н ажилтан/
2017 он 8 сар. Сургалтын арга барил тараах материал нь их өгөөжтэй байлаа. Энэ сургалтанд сууснаар маш их мэдлэг олж авлаа. Та бүхний цаашдын ажилд амжилт хүсье.
Д.Энхжаргал /“Ханбогд Кашмер” ХХК-ийн ХАБЭА-н инженер/
2016 он 10 сар. Өгөөжтэй сургалт боллоо. Маш их мэдлэг хуримтлуулж авлаа. Сургагч багш нар өргөн мэдлэгтэй, заах арга барил сайтай, сургалтын агуулгын материал хангалттай. Багш нартаа баярлалаа.
Н.Уянга /“Оюу Толгой” ХХК-ийн ХАБЭА-н Сургагч/
2016 он 2 сар. Сургалт явуулж байгаа багш нарын заах арга барил маш их таалагдлаа. Ойлгомжтой, сонирхолтой, практикт илүү ойр зааж байгаа болохоор цаашид хэрэгжүүлэхэд дөхөмтэй байна. Миний хувьд мэдлэг, мэдээллийг сайн авлаа. Та бүхэнд ажлын амжилт.
Г.Даваажаргал /“Шивээ Овоо” ХХК-ийн Сургалтын ажилтан/
2015 он 6 сар. Сургалт маш үр дүнтэй боллоо. Сэтгэл хангалуун байна. Багш нарын мэдлэг, ур чадвар, заах арга барил сайн байна.
Ж.Батбаяр /“ИНЕГ”-ын Тасгийн ахлах инженер/
2014 он 08 сар. Шинэ ойлголт, философиор баяжсан үр дүнтэй, оролцоо сайтай сургалт болж өнгөрлөө. Монгол улсад шинэ мэдлэг, олон улсын түвшиний сургалтыг авч ирсэнд баярлалаа.
Б.Ганжигүүр /“Трансвест” ХХК-ийн ХАБЭАБО-ны менежер/
2014 он 02 сар. Сургалтаар сүүлийн үеийн ХАБЭА-н менежментийн арга зүйг зааж, ойлгуулж байгаа нь таалагдаж байна. Хууль, эрх зүйн акт ярих биш ХАБЭА-н олон улсын менежментийг бодит амьдрал дээр буулгах талаас нь жишээ баримтаар тайлбарлан таниулж байгаа нь таалагдаж байна.
Н.Тунгалаг /”Таван Богд групп” ХХК-ийн ХНБТХД/
2014 он 02 сар. Шинэ шаардлагатай стандарт мэдээллүүдийг багтаасан мөн туршлагатай баг бүрдүүлсэн нь том давуу талуудыг бүрдүүлсэн байна.
Э.Базаррагчаа /“Номадс катеринг” ХХК-ийн Кэмп менежер/