АЖ АХУЙН НЭГЖ, БАЙГУУЛЛАГЫН АЖИЛ ОЛГОГЧИЙН ХАБЭА-Н СУРГАЛТЫН ХӨТӨЛБӨР

ХӨТӨЛБӨРИЙН ЗОРИЛГО

Байгууллагын ажил олгогч эзэд, захирал, менежер зэрэг дээд түвшний удирдах албан тушаалтнуудад Монгол улсын ХАБЭА-н тухай хууль, тогтоомжийг хэрэгжүүлэхийн ач холбогдлыг ойлгуулахад сургалтын зорилго оршино.

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ МЭДЛЭГ

Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.

  • Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн тухай ерөнхий мэдлэг
  • ХАБЭА-н тухай хуулийг байгууллагад хэрэгжүүлэх шаардлагуудын талаарх ойлголт
  • Байгууллагын хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн удирдлага зохион байгуулалт ХАБЭА-н менежментийн талаарх мэдлэг
  • Байгууллагын ХАБЭА-н эрх үүргийн хуваариалалтын тухай ойлголт

СУРГАЛТААР ЭЗЭМШИХ ЧАДВАР

  • ХАБЭА-н хууль тогтоомж дүрэм журам стандартын шаардлагыг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах хяналт тавих
  • Байгууллагын ХАБЭА-н удирдлага зохион байгуулалт менежментийг зөв хийх

ХҮРЭХ ҮР ДҮН

  • ХАБЭА-н хууль тогтоомж дүрэм журам стандартыг хэрэгжүүлэх үүргээ биелүүлэх
  • Үйлдвэрлэлийн осол хурц хордлого МШӨ-нөөс урьдчилан сэргийлэх ажлыг зохион байгуулах ХАБЭА-н бүтэц ажилтан зөвлөлийн үйл ажиллагааг дэмжих бүх талын боломжоор хангах
  • Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах хяналт тавих үүргээ биелүүлэх

СУРГАЛТЫН СЭДЭВ, АГУУЛГА

Сургалтын сэдэв Сэдвийн агуулга Хугацаа

1

ХАБЭА-н талаарх ерөнхий ойлголт Ажил олгогчид яагаад ХАБЭА-г дэмжих ёстой вэ? ХАБЭА-н  тухай хуулиар хүлээсэн эрх үүргээ биелүүлэхийн ач холбогдол

2 цаг

Үйлдвэрлэлийн осол гарахад нөлөөлдөг тогтолцооны буюу менежментийн алдаа,  компанид учирдаг хохирол
ХАБЭА-н эрх үүрэг хариуцлагыг тодорхойлох нь буюу компанийн ХАБЭА-н үйл явцыг ойлгох нь
– Үйлдвэрлэлийн осол, хурц хордлогыг судалж компанийнхаа менежментийг сайжруулах нь
– ХАБЭА-н ажилд ажилтнуудыг оролцуулахын ач холбогдол буюу зөвлөлийг сайн ажиллуулах нь

2

ХАБЭА-н тухай хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт – ХАБЭА-н тухай хуулийн шаардлага, хуулиар хүлээх ажил олгогчийн эрх үүрэг
– ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэхтэй холбогдох хууль тогтоомж, дүрэм, журам, стандарт
2 цаг
3 Байгууллагын ХАБЭА-н удирдлага, зохион байгуулалт – ISO 45001 стандартыг хэрэгжүүлэхийн ач холбогдол
– ХАБЭА- н   төлөвлөлт буюу эрсдэлийн үнэлгээ, Хуулийн нийцлийн үнэлгээ хийхэд АО-ын оролцоо,ач холбогдол
– Ажил олгогч, нэгж хэсгийн ахлах удирдах ажилтнуудын  хүлээх үүрэг, хариуцлага, эрх мэдэл
– Удирдах ажилтнуудын зохион байгуулах ХАБЭА-н сургалтууд
– Удирдах ажилтнуудын хийх ХАБЭА-н хяналтууд, давтамж
– ХАБЭА-н аудит буюу сайжруулах хэрэгцээгээ тодорхойлох  буюу тогтолцооныхоо алдааг засах нь

2 цаг

4 Хөдөлмөрийн нөхцөл, түүнд тавигдах шаардлагууд, мэргэжлээс шалтгаалах өвчин, ажилтны эрүүл мэндийн үзлэг – МШӨ-ийг үүсгэдэг хими, физик, биологи, эргономикийн хүчин зүйлс
– Хөдөлмөрийн нөхцлийн үнэлгээ, ач холбогдол
– Хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, урьдчилан сэргийлэх арга хэмжээ
– Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн зорилго, ач холбогдол
– Ажилтны эрүүл мэндийн үзлэгийн төрөл, зохион байгуулалт, тандалт судалгаа
2 цаг
Дадлага ажил Эрсдэлийн үнэлгээ, Хуулийн нийцлийн үнэлгээ 2 цаг
ХАБЭА-н эрх үүргийн хуваариалалт
                  Нийт   10 цаг
Байгууллагын сургалт АЖИЛ ОЛГОГЧ
үдээс өмнө, үдээс хойш гэх мэт