Ажилтнуудад аюулгүй ажиллах хандлага төлөвшүүлж, үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, ажлын байрны сөрөг хүчин зүйлсээс эрүүл мэндээ хамгаалахад зайлшгүй шаардлагатай ХАБЭА-н мэдлэг олгоход энэхүү сургалтын хөтөлбөр чиглэгдэнэ.
Та сургалтаар зайлшгүй эзэмшсэн байх дараах мэдлэгүүдтэй болно.
Нийт ажилтнууд нь үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчлөлөөс урьдчилан сэргийлэх арга зүйг эзэмшиж, ХАБЭА-н зөв хандлагыг хэвшүүлэх
| № | Сургалтын сэдэв | Сэдвийн агуулга | Хугацаа |
| 1 | ХАБЭА-н тухай хууль | ХАБЭА-н тухай хуулийн ерөнхий ойлголт, хуулийн зорилт | 2 цаг |
| ХАБЭА-н тухай хуулийн шаардлагууд, хуулиар хүлээх иргэн, ажилтны эрх үүрэг, хариуцлага | |||
| ХАБЭА-н тухай хуулийг хэрэгжүүлэхэд ажилтнуудын оролцоо чухал болох нь | |||
| 2 | Хөдөлмөрийн тухай хууль | Хөдөлмөрийн хуулийн ерөнхий ойлголт, хуулийн зорилт |
1 цаг |
| Хөдөлмөрийн дотоод журам, хамтын гэрээ | |||
| Хөдөлмөрийн гэрээ | |||
| Ажил амралтын цаг, Цалин хөлс | |||
| Хөдөлмөрийн сахилга | |||
| 3 | Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ний тухай ойлголт, урьдчилан сэргийлэх арга зам | Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ-ийн тухай ойлголт |
2 цаг |
| Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, МШӨ гарах шалтгаан, осол гарахад нөлөөлдөг ажилтнуудын алдаа, урьдчилан сэргийлэх арга зам | |||
| Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчний даатгал, нөхөн төлбөр, тэтгэвэр, тэтгэмж, төлбөр | |||
| 4 | Ажлын байран дахь эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг хүчин зүйлсийн төрлүүд, мэргэжлээс шалтгаалах өвчин | Химийн хортой хүчин зүйлс, физикийн хүчин зүйлс, биологийн хүчин зүйлс, эргономикийн хүчин зүйлс: | 2 цаг |
| МШӨ-ийн тухай ойлголт | |||
| Эрүүл мэндэд аюултай хүчин зүйлсийн өртөлтөөс хамгаалах удирдлага зохион байгуулалт. Хувь хүнд чиглэсэн урьдчилан сэргийлэх арга хэмжээ | |||
| 5 | Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн төрлүүд, зохистой хэрэглээ | Ажлын тусгай хувцас хамгаалах хэрэгслийн зорилго ач холбогдол |
1 цаг |
| Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн төрлүүд | |||
| Ажлын хувцас хамгаалах хэрэгслийн зөв хэрэглээ | |||
| 6 | Аюулыг илрүүлж эрсдэлийг үнэлж, хяналтандаа авах нь | Аюулыг илрүүлэх буюу ажлын байрны үзлэгийг хийх нь |
2 цаг |
| Аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг тодорхойлж хэрэгжүүлэх нь | |||
| Эрсдэлийг үнэлж аюулыг хяналтандаа авах нь | |||
| 7 | Онцгой байдлын үед авах арга хэмжээ, гамшгаас урьдчилан сэргийлэх | Компани дээр үүсч болох онцгой байдлын төрлүүд | 1 цаг |
| Онцгой байдлын үед ажилтнуудын зайлшгүй мэдэж байх асуудлууд | |||
| 8 | Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж | Анхны тусламжийн тодорхойлолт, хамаарах асуудал | 2 цаг |
| Анхны тусламжийн иж бүрдэл, түүний хэрэглээ | |||
| Ослын газарт нэн даруй хэрэгжүүлэх арга хэмжээ | |||
| Осолд өртөгсдөд үзүүлэх анхны тусламж | |||
| 9 | Ажилтны зан үйлтэй холбоотой өвчлөл, түүний урьдчилан сэргийлэлт | Таргалалт, зүрх судасны өвчин, даралт ихсэлт, чихрийн шижин, хоол боловсруулах эрхтний өвчнүүд | 1 цаг |
| Халдварт бус өвчин үүсгэхэд нөлөөлдөг зан үйлүүд: Согтууруулах ундаа, тамхины хэрэглээ, хөдөлгөөний хомсдол, чихрийн их хэрэглээ, зохисгүй хооллолт | |||
| Бүгд | 14 цаг | ||