Манай баг ХАБЭА-н хамгийн сүүлийн үеийн онол, шинжлэх ухааны мэдлэг болон чанарын удирдлагын тогтолцоондоо тулгуурлан сургалтын хөтөлбөр, агуулгаа тасралтгүй сайжруулж байдаг. Тиймээс манай байгууллагын ажлын байран дээрх ХАБЭА-н сургалтын сэтгэл ханамжийн дундаж үнэлгээ Монгол хэл дээрх сургалтын хувьд 98%, Англи хэл дээрх сургалтын хувьд 95% байдгыг хэлэхэд таатай байна.
Аж ахуйн нэгж байгууллагуудын хувьд мэргэжлийн үйлчилгээ нийлүүлэгчийг сонгох нэг чухал үзүүлэлт бол цаашид тасралтгүй, тогтвортой үйлчилгээ нийлүүлэх чадавхи байдаг. Бид салбартаа анхдагч бөгөөд 10 гаруй жил тогтвортой ажиллаж байна. Цаашид бид үйл ажиллагаагаа улам бүр хөгжүүлэх болно.
Байгууллагын захиалгат сургалт бүрийн хувьд бид харилцагч нартаа сургалтын бүртгэл, шалгалт, чанарын хяналт, сэтгэл ханамжийн судалгааны үнэн бодит тайлан мэдээллийг цаг алдалгүй гаргаж өгдөг.
Сургалтын үйл ажиллагаа маань Монгол Улсын хууль тогтоомж, стандартын шаардлагын хүрээнд явагддаг. Хуулийг сахин мөрдөх нь манай байгууллагын үнэт зүйлсийн нэг билээ.
Бид сургалтын үйлчилгээндээ байгууллагын хэрэглэгчийн хөнгөлөлт, урамшууллын бодлого гарган мөрддөг. Та энэ талаар холбогдох хэсгээс дэлгэрэнгүй үзнэ үү.