“Аюул, ослоос урьдчилан сэргийлж, ажиллах тухай” зөвлөж байна.
АЮУЛ, ОСЛООС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЖ, АЖИЛЛАХ ТУХАЙ ЗӨВЛӨМЖ
Барилга угсралтын явцад хөдөлмөрийн аюулгүй ажиллагааг хангаагүйгээс гарч байгаа аваар, ослын улмаас хүний амь эрсдэх, тахир дутуу болох хөдөлмөрийн чадвар алдаж байгаа үзүүлэлтээр хамгийн аюултайд тооцогдож байна. Аж ахуйн нэгж, байгууллага хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудалд хамаарах эрсдэлүүдээ хянах замаар өөрийн бодлого зорилтуудад нийцсэн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажлыг сайжруулах шаардлагатай байна.
Иймд аж ахуйн нэгж, байгууллага бүр доорх зөвлөмжийн дагуу ажиллаж гарч болзошгүй аюул ослоос урьдчилан сэргийлж, ажиллахыг зөвлөж байна. Үүнд:
1.Монгол Улсын хуулийг дээдэлж, заавал мөрдөх дүрэм, журам, стандартыг үйл ажиллагаандаа чанд мөрдөж, хүний эрүүл мэнд, амь нас, хүрээлэн буй орчин, нийгмийн аюулгүй байдлыг бусад аливаа сонирхол, зорилгоос илүүд авч үзэх;
2. Барилга угсралтын талбайн зохион байгуулалтын зургийг 2мх3м-ээс багагүй хэмжээтэй, барилгын талбайн орох хаалганы орчимд мэдээллийн самбарт олон нийтэд харагдахуйц байрлуулах
3. Үйлдвэрлэлийн талбайн хамгаалалтын хашаа нь 3м-ээс багагүй өндөртэй, хотын өнгө үзэмжинд нийцсэн байх ба хүн зорчих хэсэгт хамгаалалтын үргэлжилсэн саравчтай байх
4. Үйлдвэрлэлийн талбайд аюултай хүчин зүйлүүд тохиолдож болзошгүй бүсийг урьдчилан сэргийлэх дохио, санамж, анхааруулга, аюулгүйн тэмдэг бүхий хаалт хамгаалалтаар хашиж тусгаарласан байх;
5. Гэрэлтүүлэг нь ажиллагсдын ажиллах нөхцөлийг бүрэн хангахуйц бүх талбайг жигд, нүд гялбахгүйгээр тод гэрэлтүүлж байх;
6. Захиалагч нь ерөнхий гүйцэтгэгч болон туслан гүйцэтгэгчийн хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг хангах талаар хэрэгжүүлж буй үйл ажиллагаанд хяналт тавих хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал хариуцсан ажилтан тогтмол ажиллуулах
7. Ерөнхий гүйцэтгэгч нь дараах шаардлагыг хангах.Үүнд:
7.1. Барилга угсралтын явцад барилгын гадна шат, ванданг уртын дагууд 4м-ээс багагүй, шатны босоо чиглэлд 2 үе тутамд барилгын үндсэн хийцэд бэхлэх, бариул, шат, орц гарц гаргах, бат бэх тороор битүүлэх;
7.2 . Барилгын өндрийн дагууд 2-3 давхар тутамд уналтаас хамгаалах 3,5 м-ээс багагүй өргөнтэй хамгаалалтын төхөөрөмж \дэвсгэр, банз, тор, саравч гэх мэт\-өөр тоноглох;
7.3 . Салхивч, шугам хоолой, шат, лифтны хонгил болон барилгын гаднах өндрөөс унаж болзошгүй бүсийн хаалт, хамгаалалт, нийтийн эзэмшлийн зам талбайн аюулгүй байдлыг бүрэн хангах;
7.4 .Барилга угсралтын үйл ажиллагаанд хэрэглэх түр цахилгаан хангамжийн сүлжээ, тоног төхөөрөмжийн аюулгүй, найдвартай ажиллагааг хангах;
7.5 .Барилгын үйлдвэрлэлийн талбайг галын аюулгүй байдлын багаж, тоноглолоор бүрэн хангаж ажлын бэлэн байдалд байлгах;
7.6 . Ажилтанд аюулгүй байдал, эрүүл ахуйн мэдлэг олгох, мэдээлэл өгөх, сургалт зохион байгуулах, сургалтын өрөө, танхим, булантай байх;
7.7 .Үйлдвэрлэлийн талбай болон орчны цэвэрлэгээг өдөр бүр тогтмол хийж, дараа өдрийн ажлын байрны эмх цэгц, эрүүл аюулгүй байх нөхцөлийг хангах;
7.8 .Ажилтны эрүүл мэндэд учирч болох эрсдлээс урьдчилан сэргийлэх үзлэг, эмнэлгийн анхны тусламж үзүүлэх багаж хэрэгслээр хангах;
8.Ажилтанд аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгөх, түүнийг мөрдүүлэх, зааварчилгаа аваагүй ажилтнаар ажил гүйцэтгүүлэхгүй байх;
9.Ажил олгогчоос олгосон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслийг ажлын байранд тогтмол хэрэглэж хэвшсэн байх;
10.Барилгын талбайд нэвтрэх зайлшгүй шаардлагатай этгээд /байранд захиалга өгсөн иргэн, хяналт, шалгалтын хүмүүс гэх мэт/ тухайн барилгын ерөнхий гүйцэтгэгчээс зөвшөөрөл авч хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны зааварчилгаа авч, хамгаалах дуулга малгай болон шаардлагатай үед бусад хамгаалах хэрэгсэл заавал хэрэглэх;
11.Барилгын үйлдвэрлэл дээр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн хяналтыг үндсэн 3 шатаар зохион байгуулах
12. Ажилтан, албан хаагчийн эрүүл мэнд, биеэ авч яваа байдал, бусад хүмүүс, түүнчлэн техник хэрэгсэлтэй харьцах нь хэвийн бус ажиглагдсан тохиолдолд тухайн ажилтны ажлыг зогсоож, эрүүл мэндийн үзлэгт оруулах, шаардлагатай бол тухайн өдрийн ажлаас чөлөөлөх
13. Барилгын үйлдвэрлэлийн талбайд байх бичиг баримтуудыг ажлын байранд байрлуулах
14.Барилгын захиалагч болон ерөнхий гүйцэтгэгчид нь барилга угсралтын ажлыг барилгын тусгай зөвшөөрөлгүй байгууллага, мэргэжлийн бус иргэдтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан ажиллуулдаг явдлыг таслан зогсоох;
15. Мэргэжлийн бус, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны аргыг зохих ёсоор сурч холбогдох мэргэжлийн үнэмлэх аваагүй хүмүүсийг ӨНДӨРТ ажиллуулахгүй байх;
Эх сурвалж: http://inspection.gov.mn
Leave a Reply