ДЭЛХИЙН ХАБЭА-Н ӨДӨР

Өнөөдөр бол 4 сарын 28-ны өдөр. 2003 оны энэ өдөр үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчлөлөөс болж хөдөлмөрийн чадвар болон амь насаа алдсан хүмүүсийн гэгээн дурсгалыг хүндэтгэж Олон Улсын Хөдөлмөрийн байгууллагаас “Дэлхийн ХАБЭА-н өдөр” болгон тэмдэглэж байхаар санаачилсан юм. Дэлхийд дунджаар 15 секунд тутам 1 хүн нас барж 153 хүн осолд ордог гэсэн тоон статистик байдаг ба энэ жилд гэхэд 2.300.000 хүн нас барж 317.000.000 хүн осолд орсон байна.

Тиймээс ажилтан, ажил олгогч та бүхэн аюулгүй ажиллагааг дэмжиж өөрийн болон бусдын амь насыг хамгаалан, бэртэл гэмтлээс урьдчилан сэргийлж ажиллахыг Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн менежментийн хүрээлэнгээс уриалж байна.
Монголын маань ажил, хөдөлмөр эрхэлдэг бүх хүмүүс аюулгүй ажиллаж, эсэн мэнд гэртээ, гэр бүл дээрээ очиж байх урт удаан ерөөлийг хүсье.

Leave a Reply

Your email address will not be published.