Үйлдвэрлэлийн ослыг судлан бүртгэх болон ажлын байрны эрсдлийг үнэлэх чиглэлээр мэргэжлийн зөвлөгөө өгч ажиллана

Дулааны улирал эхэлж уул уурхай, барилга зэрэг салбар бүрийн үйлдвэрлэлийн үйл ажиллагаа идэвхижиж байгаатай холбоотойгоор үйлдвэрлэлийн ослын тоо нэмэгдэх хандлагатай байна. Үйлдвэрлэлийн осол гарч буй үндсэн шалтгаан нь аж ахуйн нэгж байгууллагууд нь дотооддоо хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ удирдлагын тогтолцоог бий болгож, үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай холбоотой ХАБЭА-н эрсдлийг удирдахгүй байгаатай холбоотой. Тиймээс манай экспертүүд байгууллагуудад дараах 2 төрлийн үйлчилгээг санал болгож байна. Үүнд:
1. Ажлын байрны эрсдлийн үнэлгээ хийх
Эрсдлийн удирдлага нь ХАБЭА-н гүйцэтгэлийн сайжруулахад шаардлагатай Аюулыг илрүүлэх, Эрсдлийг үнэлэх, Хяналт тогтоох асуудлуудыг авч үздэг. Үйлчилгээний ерөнхий үйл явц:
  • Эрсдлийн үнэлгээ хийх багийг томилох
  • Эрсдлийн үнэлгээний багийн ахлагчийг томилох
  • Эрсдлийн үнэлгээний багийг сургах
  • Эрсдлийн үнэлгээнд шаардлагатай суурь мэдээллүүдийг цуглуулах, шинжлэх
  • Ажлын байрны аюулын шинжилгээ хийх
  • Эрсдлийг үнэлэх
  • Эрсдлийн үнэлгээний тайлан бичих
  • Аюул устгах, сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулах зэрэг ажлыг хийх боломжтой.
2. Үйлдвэрлэлийн осол гарсан тохиолдлыг судлах, бүртгэх ажилд зөвлөхөөр ажиллах
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлах комиссыг байгуулах.
  • Үйлдвэрлэлийн осол, хурц хордлого, мэргэжлээс шалтгаалах өвчнийг судлах комиссыг хууль эрх зүйн болон сэтгэл зүйн бэлтгэлтэй болгох сургалт зохион байгуулах.
  • Үйлдвэрлэлийн ослыг судлан тогтооход:
    • осол гарсан газрыг хамгаалалтанд авах,
    • баримт цуглуулах,
    • үйл явдлын дарааллыг тогтоох,
    • үйлдвэрлэлийн ослын судалгааны тайлан бичих,
    • сайжруулах арга хэмжээний төлөвлөгөө боловсруулахад сургах практик сургалт зохион байгуулах
  • Үйлдвэрлэлийн ослыг судлах дадлага хийлгэх зэрэг ажлыг хийх боломжтой.

Та дээрх чиглэлээр бидэнтэй хамтран ажиллах хүсэлтэй бол онлайнаар болон 88110905, 99015872 дугаарын утсаар холбоо барина уу.

Баярлалаа

1 Comment

  • ganzorig says:

    Сайн Байна уу.
    Танай компани оёдлын үйлдвэрийн Аюул эрсдэлийн удирдлагын төлөвлөгөө, ЭМААБО-ны Удирдлагын Төлөвлөгөө богино хугацаанд боловсруулж ѳгѳх боломжтой юу.

    утас 9412331

Leave a Reply

Your email address will not be published.