“Draper Capital Mongolia” компанид ХАБЭА-н Инженер ажилд авна.

ХАБЭА-н Инженер ажилд авна:

Гүйцэтгэх үндсэн үүрэг:
  • Ажлын байрны хөдөлмөрийн нөхцөл эрүүл ахуйн шаардлага нь холбогдох хууль тогтоомж, дүрэм журам стандарт, шаардлагад нийцэж буй эсэхэд үнэлэлт дүгнэлт өгөх;
  • Компанийн ажилчдын хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй байдлыг хангах, үйлдвэрлэлийн хортой болон аюултай хүчин зүйлийн нөлөөллийг багасгах;
  • Ажлын байрны эрсдэлийг бууруулах чиглэлээр хэрэгжүүлж буй ажлын явцтай танилцах, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээг тодорхойлж эрсдэлийн үнэлгээ хийх;
  • Хөдөлмөр хамгаалал, эрүүл ахуйн аюулгүй ажиллагааны чиглэлээр явагдах сургалтын хөтөлбөр батлах, сургалт зохион байгуулах, ажилчдыг сургалтанд хамруулах;
  • Удирдлагаас тавьсан үүрэг даалгаврыг биелүүлэх, нарядын дагуу ажиллах;
  • Хөдөлмөр хамгааллын хувцас хэрэглэлийг бүрэн өмсөж, хэрэглэж ажиллах;
  • Эрүүл, аюулгүй ажлын байрны соёлыг бий болгоход туслах;
  • Уурхайн аюулгүй ажиллагаа болон тоног төхөөрөмжүүдийн аюулгүй ажиллагаанд хяналт шалгалтыг хийх,  аливаа гарч болзошгүй осол аваарыг шалгах, арилгах, шалтгааныг тодорхойлох, дахин гаргахгүй байх арга хэмжээг авах,
  • Галаас урьдчилан сэргийлэх бүхий л арга хэмжээг авч, галын хор зэргийг тогтмол шалгаж, тэмдэглэгээ хийх,
  • Уурхайн орчмын аюулгүй ажиллагааг хангасан тэмдэг тэмдэглэгээг байршуулах, хяналт тавих,
Ажлын байранд тавигдах шаардлага:
  • ХАБЭА-н чиглэлээр их дээд сургууль төгссөн;
  • Далд уурхайн ХАБ-ын инженерээр 2-оос дээш жил ажилласан туршлагатай /мөн 28/14-өөр ажиллах туршлагатай/;
  • Удирдан зохион байгуулах, хянах, шийдвэр гаргах, харилцааны өндөр чадвартай байх;
  • Мэргэжлийн сургалтуудад хамрагдсан гэрчилгээтэй байх;
  • Хөдөө орон нутагт ростероор ажиллах  боломжтой байх;

 

Холбоо барих утас:  976-11-320389

Leave a Reply

Your email address will not be published.