Манай байгууллага нь Хөдөлмөрийн судалгааны институтээс зарласан “Нүүрсний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн судалгаа”-г “Монголын мэргэшсэн хүний нөөцийн менежерүүдийн холбоо” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх багаар шалгарлаа

Манай байгууллага нь Хөдөлмөрийн судалгааны институтээс зарласан “Нүүрсний салбарын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн судалгаа”-г “Монголын мэргэшсэн хүний нөөцийн менежерүүдийн холбоо” ТББ-тай хамтран хэрэгжүүлэх багаар шалгарлаа. Энэхүү судалгааны ажлын хүрээнд нүүрсний салбарт үйл ажиллагаа явуулдаг 16 компани, 3 гар аргаар нүүрс олборлогч нөхөрлөлийн үйл ажиллагаатай танилцаж нүүрсний салбарт ХАБЭА-н хууль тогтоомж, стандартын хэрэгжилт ямар байгаа талаар судалгаа хийх ба судалгааны ажлын үр дүнд тус салбарын ХАБЭА-н нөхцөл байдлын талаар дүгнэлт, зөвлөмж боловсруулах юм. Судалгааг 9 сарын 15-аас 11 сарын 15-ны хооронд зохион байгуулна.

Leave a Reply

Your email address will not be published.