“Safety education” сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагаа болж өнгөрлөө

Жил бүрийн 4 дүгээр сарын 28-ныг үйлдвэрлэлийн ослоор эндэгсдийн дурсгалыг хүндэтгэж  “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн өдөр” хэмээн дэлхий даяар тэмдэглэдэг билээ.

Энэхүү өдөрт зориулж ХАБЭА-н салбарын анхны хэвлэл болж буй “Аюулгүй ажиллагааны боловсрол” /Safety education/ нэртэй сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагааг зохион байгууллаа. Төрийн болон томоохон аж ахуйн нэгж, байгууллагуудын 70 гаруй зочид, төлөөлөгчид нээлтийн үйл ажиллагаанд оролцсон.

МХААЭАМХүрээлэнгийн ерөнхий захирал Д.Батбаатар үг хэлэн сэтгүүлийн нээлтийн үйл ажиллагааг эхлүүлэв. Хөдөлмөрийн яамны ХАБЭА-н хариуцсан ахлах мэргэжилтэн Т.Эрдэнээ, Уул уурхайн албаны дарга Нямсүрэн, Монголын жижиг дунд үйлдвэр, худалдаа ахуйн үйлчилгээ, аялал жуучлалын салбарын ҮЭХ-ны дарга Г.Дүгэрээ, Стандарчилал хэмжилзүйн үндэсний төвийн ХАБЭА-г хариуцсан мэргэжилтэн Б.Эрдэнэчулуун нар Дэлхийн ХАБЭА-н өдөр, Safety education сэтгүүлийн нээлтийн арга хэмжээний үеэр үг хэллээ.

МХААЭАМХүрээлэнгийн гүйцэтгэх захирал Г.Цогтбаатар тус сэтгүүлийн зорилго болон агуулгыг танилцуулав. Улирал тутамд гарах тус сэтгүүл нь салбар бүрийн Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн мэргэжилтнүүдийн болон олон нийтийн аюулгүй ажиллагааны боловсролыг дээшлүүлэх зорилготой юм.

Энэхүү сэтгүүлийг хэвлэгдэн гарахад тусалж дэмжиж, хамтран ажилласан ивээн тэтгэгч Бамбай ХХК, Нүүдэлчин групп, CGBEM ХХК-д талархлын өргөмжлөл гардуулав.

Нээлтийн ажиллагааны төгсгөлд сэтгүүлийн талаарх санал бодлоо хуваалцсан хэлэлцүүлэг болсон.

“Safety education” сэтгүүлийн нээлтийн арга хэмжээнд хүрэлцэн ирсэн бүх зочид, төлөөлөгчиддөө талархал илэрхийлье.

Монголын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгийн хамт олноос.

   

   

  

Leave a Reply

Your email address will not be published.