НМХГазар “Хийн тоног төхөөрөмж ашиглаж үйлдвэрлэл, үйлчилгээ эрхэлдэг аж ахуйн нэгж”-д шалгалт хийлээ
Шалгалтанд дүүргийн нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа явуулж буй хийн тоног төхөөрөмж хэрэглэж байгаа нийтийн хоол үйлдвэрлэлийн 18 газар, авто машиний засвар үйлчилгээний 12 газар, шатах тослох материал худалдаалж буй 6 газар, хий борлуулах 14 супермаркет, шатахуун түгээх станц 8 зэрэг байгууллага аж ахуй нэгж иргэд хамран шалгалтыг явууллаа.
Шалгалтанд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй шатахуун түгээх станц, шингэрүүлсэн шатдаг хий, боловсруулах цэг, тос тосолгооны материал худалдаалах цэг гагнуурын үйлчилгээ эрхлэдэг иргэн аж ахуй нэгж байгууллага зэрэг худалдааны томоохон төв нийтийн хоолны газрууд хамрагдлаа.
Шалгалтаар аж ахуй нэгж байгууллагуудын үйл ажиллагаанд барилга байгууламжын ашиглалт аюулгүй ажиллагаа даралтат сав баллоны баталгаажуулалт, даралтат савны ашиглалт, шаардлагыг хангаж буй эсэх, гагнуурын үйлчилгээ нь хүрээлэн байгаа орчин оршин суугчдад хэрхэн нөлөөлж байгаа байдал галын болон аюулгүй ажиллагааны шаардлага хангасан эсэх ажилчдын хөдөлмөрийн эрүүл ахуйн тав тухтай ажиллах нөхцлийг бүрдүүлсэн эсэх, хоол үйлдвэр үйлчилгээний газруудад хийн зуухны болон хийн баллонт тоног төхөөрөмжийн ашиглалт, аюулгүй ажиллагааг хангаж байгаа эсэх хоол үйлдвэрлэлийн болон худалдааны газруудын эрүүл ахуйн нөхцөл худаалдааны төвүүдэд худалдан борлуулж байгаа савласан хий, хийн тоног төхөөрөмжүүдийн хадгалалт, худалдаалалтын байдал, ажлын байранд үүсэж болзолшгүй хийн физик биологийн, сөрөг нөлөөлөл эрүүл ахуйн стандартын хэрэгжилтыг хангасан байдал химийн хорт ба аюултай бодис тэсэрч дэлбэрэх бодистой харьцахад тавигдах аюулгүй ажиллагааны шаардлага зэрэг асуудлыг хамруулан шалгалаа.
“Юни газ”ХХК нь шингэрүүлсэн хийн тоног төхөөрөмжийн хэрэглэгчдээ зориулж анхан шатны үзлэгийг хийж, түгээх бүртээ аюулгүй ажиллагааны зааварчилгааны хуудсыг хөтөлж хэвшсэн. Тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллагдаг талаар сургалт явууллдаг сургалт явуулдаг ололттой тал байна.Улаанбаатар зочид буудлын рестарон нь хийн тоног төхөөрөмжийг хэрэглэхээ больсон байна.Дээрх шалгалтанд хамрагдсан хийн тоног төхөөрөмжтэй харьцан үйл ажиллагаа явуулж буй иргэн, аж ахуй нэгж байгууллагууд нь хийн тоног төхөөрөмжтэй харьцаж ажиллах талаар аюулгүй ажиллагааны зааварчилгаа өгч ажилладаггүй, хийн баллоныг угсарч суурилуулахдаа мэргэжлийн хяналтын байгууллагын зөвшөөрөлгүй үйл ажиллагаа явуулсан. Тухайлбал Сүхбаатар дүүргийн 12 дугаар хороонд байрладаг С.Баттулга, Ц. Бадамгэрэлийн дугуй засварын үйлчилгээнд хэрэглэж байгаа гагнуурын баллоныг явган хүний зам дээр байрлуулан ямарч бэхэлгээ, хамгаалалтгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
Улаанбаатар зочид буудлын 6 давхарт байрлах “Сахара” ХХК-ний “ Тажмахал” ресторанын халуун боловсруулалтанд хэрэглэж байгаа баллон нь бэхэлгээгүй, газ суурьлуулалт хийгдээгүй, хийн баллоны хайрцаган дээр хоол халаах зуух тавьсан мөн дээврийн хэсэг буюу зориулалтын бус газар хадгалсан,“Ханхүү” трейд ХХК-ий 8 дугаар хороо Пума зочид буудлын 1 давхарт байрлах хоолны газрын агааржуулалт бүрэн ажиллаагүй учраас гал тогооны таазны хэсэг нь эрүүл ахуйн шаардлага хангаагүй, хоолны хэрэгслийг угааж ариутгах ариутгалын бодис хэрэглээгүй,
“Шангирилла” ХХК”ны 2 давхарт байрлаж буй хоолны газрууд нь “Эко” газ ХХК-ний суурилуулсан 3 давхарын дээврийн хэсэгт синдвичин материалаар барьсан барилга дотор 50 кг даацтай 5 ширхэг хийн баллоныг ямарч бэхэлгээ, дохиололгүй газарт байрлуулж агаар солилцуулах системгүй мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр үйл ажиллагаа явуулж байна.
“ Автобус” ТӨҮГазар нь өөрийн эзэмшилийн хашаан дотроо ил шатахуун түгээх станцыг мэргэжлийн байгууллагын зөвшөөрөлгүйгээр ажиллуулж байна. Мөн хяналт шалгалтанд хамрагдсан дээрх аж ахуй нэгж байгууллага нь хийн тоног төхөөрөмжтэй харьцах талаар аюулгүй ажиллагааны зааварчлагааг дотоодын үйл ажиллагаандаа мөрдөж ажиллагдаггүй зөрчил дутагдал нийтлэг оршиж байна. Шалгалтанд хамрагдсан нийтийн хоолны газарт хэрэглэгдэж байгаа хийн тоног төхөөрөмжэй харьцаж байгаа тогооч нар зориулалтын хамгаалах хэрэгсэл хэрэглэж ажиллахгүй байгаа зөрчил илэрлээ.Жижиглэн болон бөөний худалдаагаар борлуулж байгаа хийн баллоныг аюулгүй ажиллах талаар санамж зөвлөмжгүй худалдаалдаг зэрэг зөрчлүүд илэрлээ.
Шалгалтанд хамрагдсан дээрх аж ахуй нэгж байгууллага иргэнд илэрсэн зөрчлийг арилгуулах талаар 20 заалттай 6 албан шаардлага өгч “Ханхүү” Трейд ХХК, “Нексо” ХХК, “Эко Газ” ХХК зэрэг газруудад мөнгөн торгууль тавьж “Тайбалин” ХХК-ы үйл ажиллагааг зогсоон 40 ажилтан ажиллагсдад хууль тогтоомжийн талаар мэргэжил арга зүйн зөвлөгөө өгч ажиллаа.
Дээрх шалгалтанд хамрагдсан хийн тоног төхөөрөмжэй харьцан үйл ажиллагаа явуулж буй иргэн аж ахуй нэгж байгууллагууд нь аюулгүй ажиллагааны заавар, журмыг боловсруулж мөрддөггүй ялангуяа нийтийн хоолны газруудад ажиллаж байгаа тогооч нар нь хийн тоног төхөөрөмжтэй харьцахдаа очлууртай харьцаж ажиллаж байгаа тогооч нар хамгаалах хэрэгслэлгүйгээр барьж ажиллаж байгаа ноцтой зөрчил нийтлэг илэрч байна.
Эх сурвалж: http://www.mhg.ub.gov.mn
Leave a Reply