ХАБЭА-Н АЖИЛТАН”-Ы 6 ДАХ ЭЭЛЖ БОЛОН “ХАБЭА-Н СУПЕРВАЙЗОР”-ЫН ЭХНИЙ ЭЭЛЖИЙН ТӨГСӨГЧИД СЕРТИФИКАТАА ГАРДАН АВЛАА.

Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэнгийн дэргэдэх “ОШМИ” сургалтын төв, OSHAcademy-тай хамтран “ХАБЭА”-н Олон Улсын сертификаттай цуврал хөтөлбөрийг зохион байгуулж байгаа билээ.

Энэ хүрээнд 2013 оны 1 сарын 14-19-ны хооронд “ХАБЭА-н Ажилтан”-ы 6 дах ээлж, 2013 оны 1 сарын 21-25-ны хооронд “ХАБЭА-н Супервайзор”-ын эхний ээлжийн сургалтуудыг тус тус зохион байгуулсан.

Өнөөдөр 2013 оны 2 сарын 15-ны өдөр “ХАБЭА-н Ажилтан”-ны 6 дах ээлж, “ХАБЭА-н Супервайзор”-ын эхний ээлжийн төгсөгчид сертификатаа гардан авлаа.

Сургалтанд амжилттай хамрагдаж сертификатаа гардан авч байгаа нийт төгсөгчиддөө цаашдын ажилд нь өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

МОНГОЛЫН ХӨДӨЛМӨРИЙН АЮУЛГҮЙ АЖИЛЛАГАА, ЭРҮҮЛ АХУЙН МЕНЕЖМЕНТИЙН ХҮРЭЭЛЭН БОЛОН OSHACADEMY-ИЙН ХАМТ ОЛНООС.

Leave a Reply

Your email address will not be published.