Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн инженер, багш нарт “ХАБЭА”-н мэдлэг олгох сургалт явагдаж байна. /2013.06.17-20/

Мянганы Сорилтын Сангийн “Мэргэжил дээшлүүлэх сургалтын дэд төслийн” захиалгаар орон нутгийн Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвүүдийн инженер, багш нарт Олон улсын сертификаттай Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА-н/ мэдлэг олгох сургалтыг 2013 оны 6 дугаар сарын 17-20-ны  өдрүүдэд зохион байгуулан явуулж байна.

Сургалтанд хамрагдагсад ХАБЭА-н удирдлагын тогтолцоо, ХАБЭА-н сургалтыг зохион байгуулах, ажлын байрны аюулыг илрүүлж шинжилгээ хийх, аюулыг үнэлэх, хянах; сургалтын төлөвлөгөө боловсруулах, сургалтыг үнэлэх, хянах;… гэх мэт мэдлэг ур чадваруудыг эзэмжих юм.

Сургалтын нээлтийн үеийн зураг:

Зураг: 1

Зураг:2

Leave a Reply

Your email address will not be published.