ХАБЭА-н Менежерийн 24 дэх анги төгсөлтөө хийлээ
2014 оны 12 сарын 15-наас 19-ний өдрүүдэд ХАБЭА-н Менежерийн хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж, төгсөлтөө хийлээ.
Сургалтанд ЦДҮС ТӨХК, Хөтөл ЦШХК, Бороо Гоулд ХХК, Айти Зон ХХК, Си И Ви ХХК, Шангри Ла УБ ХХК, Хөх Тэгри ХХК, Евро Азиа Констракшн ХХК, Тунамал Үйлс ХХК зэрэг байгууллагуудын ажилтан болон хувиараа хандаж ирсэн суралцагчид, нийт 24 хүн, суралцаж төгслөө.
Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!
ХАБЭА-н ажил хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг БУЯНТАЙ АЖИЛ билээ.
Leave a Reply