2015 оны 2-сарын 9-с 13-ны хооронд “Ажилтан” -ы сургалт амжилттай явагдлаа.
Монголын Хөдөлмөрийн Аюулгүй Ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэнгийн дэргэдэх “ОШМИ” сургалтын төв нь ХАБЭА-н олон улсын сургалтын байгууллага болох OSHAcademy-тай хамтран “ХАБЭА” -н цуврал хөтөлбөрүүдийг зохион байгуулж байгаа билээ.
Энэ хүрээнд 2015 оны 02-р сарын 09-с 13-ны өдрүүдэд “ХАБЭА-н Ажилтан” бэлтгэх сургалтыг амжилттай зохион байгуулан явууллаа.
Тус сургалтанд Хиймор бьюлдинг ХХК, MNO ХХК, Алтайн бугат ХХК, Цэгц ХХК, Бьюлдинг техноложи ХХК, Трансвест монголиа ХХК, Монгол констракшин ХХК, Рома инвест ХХК, Цогц лундаа ХХК зэрэг байгууллагуудын ажилтнууд болон хувиараа суралцагчид нийт 17 хүн хамрагдлаа.
Сургалтанд хамрагдсан суралцагч та бүхэндээ цаашдын ХАБЭА-н ажил хөдөлмөрт нь өндөр амжилт хүсье.
Leave a Reply