“ХАБЭА-н Менежер” бэлтгэх 26 дахь ээлжийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа./2015.03.23-27/

2015 оны 03 сарын 23-наас 27-ны өдрүүдэд ХАБЭА-н Менежерийн хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж, төгсөлтөө хийлээ.
Сургалтанд Эм Си Пи Эл ХХК, Гэрэлтжин ХХК, Хар Ус мандал ХХК, Өгөөмөр бурхант ХХК, Автобус нэгдэл ХХК, ТАТС ХХК, Рома инвестмент ХХК зэрэг байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд болон хувиараа суралцагсад, нийт 10 хүн хамрагдаж, төгслөө.
Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!
ХАБЭА-н ажил хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг БУЯНТАЙ АЖИЛ билээ.
*** OSHMI-н хамт олноос… ***

Leave a Reply

Your email address will not be published.