“ХАБЭА-н Менежер” бэлтгэх 27 дахь ээлжийн сургалт амжилттай зохион байгуулагдлаа./2015.05.18-22/
2015 оны 05 сарын 15-наас 22-ны өдрүүдэд ХАБЭА-н Менежерийн хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж, төгсөлтөө хийлээ.
Сургалтанд Альфред Эйч Найт Монголиа ХХК,Шинэ нисэх буудлын төсөл, Баян тээг ХХК, ДБЭХС ТӨХК-ийн Сүхбаатар аймгийн салбар, Монгол Улсын Их сургууль, Танан импекс ХХК, Тэн Хун ХХК, Тепло монтаж ХХК, Суман гүн констракшин ХХК, Алтайн хүдэр ХХК, Бласт ХХК, Гайхам ХХК, Дельта Эр кондейшин ХХК, Хаан шоргоолж ХХК зэрэг байгууллагын ХАБЭА-н асуудал хариуцсан ажилтнууд болон хувиараа суралцагсад, нийт 21 хүн хамрагдаж, төгслөө.
Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!
ХАБЭА-н ажил хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг БУЯНТАЙ АЖИЛ билээ.
*** OSHMI-н хамт олноос… ***
Leave a Reply