| 2015 оны 12 дугаар сарын 14-нөөс 18-ны өдрүүдэд ХАБЭА-н Менежерийн хөтөлбөр амжилттай зохион байгуулагдаж, төгсөлтөө хийлээ. Сургалтанд “Аглут” ХХК, “Баян тээг” ХК, “ЭМ СИ ЭС” ХК, Тогтвортой бичил уурхай төсөл, “Төгс зам” ХХК зэрэг байгууллагын ХАБЭА-н менежер, инженер, замын инженер, уулын мастер, ХАБЭА-н ажилтан болон хувиараа суралцагсад нийт 9 хүн хамрагдаж төгслөө. Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье! ХАБЭА-н ажил хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг БУЯНТАЙ АЖИЛ билээ. *** OSHMI-н хамт олноос… *** |
Leave a Reply