ХАБЭА-н Менежер бэлтгэх 38 дахь ээлжийн сургалт амжилттай явагдлаа. /2016 оны 12 сарын 19-нөөс 23/
2016 оны 12-р сарын 19-нөөс 12 сарын 23-ны өдрүүдэд “ХАБЭА-н Менежер” бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдаж, төгсөлтөө хийлээ.
Сургалтанд Дорнодын ЕБС, Эм Си Эс Кока Кола ХХК, Дорнод аймаг дахь Политехник Коллеж, Өмнөговь аймаг дахь Политехник Коллеж, Дархан-Уул аймгийн УУЭХ-ний Политехник Коллеж, ОШМИ ХХК, Фалкон Дриллинг Монголиа ХХК зэрэг байгууллагын багш нар, ХАБЭА-н ажилтнууд, нэгж хэсгийн ахлах удирдах ажилтнууд болон хувиараа суралцагсад хамрагдаж төгслөө.
Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!
ХАБЭА-н ажил хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг БУЯНТАЙ АЖИЛ билээ.
Leave a Reply