ХАБЭА-н Менежер бэлтгэх 39 дэх ээлжийн сургалт амжилттай явагдлаа. /2017 оны 01 сарын 23-наас 27 /
2017 оны 01-р сарын 23-наас 01 сарын 27-ны өдрүүдэд “ХАБЭА-н Менежер” бэлтгэх сургалт амжилттай зохион байгуулагдаж, төгсөлтөө хийлээ.
Сургалтанд Дарханы Дулааны Сүлжээ ТӨХК, Био комбинат ТӨААТҮГ, Пикдевлопмент ХХК, Буян өсөн арвижих ХХК, Бодь даатгал ХХК, Хүннүгийн говь ХХК, Чиглэл-Од ХХК, Юмеко ХХК, Могол ноос ХХК, Өмнөговийн Политехникийн коллеж, Цагаан хорол ХХК, Дорнын их гэгээ ХХК зэрэг байгууллагын менежерүүд, инженерүүд, ХАБЭА-н ажилтнууд, багш нар, нэгж хэсгийн ахлах удирдах ажилтнууд болон хувиараа суралцагсад хамрагдаж төгслөө.
Шалгалтаа амжилттай өгч, Олон улсад хүлээн зөвшөөрөгддөг сертификат авч буй суралцагч та бүхэндээ баяр хүргэж, ажлын өндөр амжилт хүсье!
ХАБЭА-н ажил хүний амь нас, эрүүл мэндийг хамгаалдаг БУЯНТАЙ АЖИЛ билээ.
Leave a Reply