Баянхонгор аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын “Ажил олгогч, удирдах ажилтнуудын ХАБЭА-н сургалт”-ыг 2015 оны 11 сарын 20,21-ний өдрүүдэд амжилттай зохион байгуулан явууллаа.
Монголын Хөдөлмөрийн Аюулгүй ажиллагаа, Эрүүл Ахуйн Менежментийн Хүрээлэн, Ошми ХХК, Баянхонгор аймгийн Нийгмийн даатгалын хэлтэстэй хамтран 2015 оны 11 сарын 20,21-ний өдрүүдэд “Нийгмийн даатгалд даатгуулагчийг үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчнөөс /ҮО,МШӨ/ урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сургалт сурталчилгаа зохион байгуулах төсөл”-ийн хүрээнд Архангай аймгийн аж ахуйн нэгж, байгууллагуудын Ажил олгогч, удирдах ажилтнуудын ХАБЭА-н сургалтыг зохион байгуулан явууллаа.
Сургалтанд 74 гаруй аж ахуйн нэгж, байгууллагын ажил олгогч эзэд, удирдах ажилтнууд, төр захиргааны ажилтнууд, инженер, ХАБЭА-н ажилтнууд хамрагдлаа.
Leave a Reply