Монголын зам барилгын компаниудад ХАБЭА (Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй)-н олон улсын стандарт нэвтрүүлэх кампанит ажил эхэллээ
Өнөөдөр Монголын Хэвлэлийн Хүрээлэнгийн Мэдээллийн төвд 2012 оны ажлын жилд “Зам барилгын 10 компанид” хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн /ХАБЭА/ менежментийн систем нэвтрүүлэх ажлыг зохион байгуулах асуудлаар манай хүрээлэнгийн захирал Д.Батбаатар, Монголын Авто Замчдын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооны дарга Б.Цэрэнпүрэв нар сэтгүүлчдэд хамтарсан мэдээлэл хийлээ.
Зам барилгын салбар нь үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчлөл, хурц хордлогын гаралт өндөр байдаг салбаруудын нэг юм. Тиймээс тус салбарын компаниудын ХАБЭА-н менежментийг олон улсын жишигт хүргэх кампанит ажил ийнхүү эхэлж байна.
Танай компани Монгол улсад ХАБЭА-н менежментийн систем /OHSAS 18001 ОУ-ын Стандарт/ нэвтрүүлсэн зам барилгын салбарын тэргүүлэх 10 компанийн нэг болох эрмэлзэлтэй байгаа бол саналаа 10 дугаар сарын 15-аас 11 дүгээр сарын 01-ний хооронд манай хүрээлэнд /ХААЭАМХ/ хандаж бүртгүүлнэ үү!
Leave a Reply