Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нарт сургалт өглөө

Хөдөлмөрийн аюулгүй ажиллагаа, эрүүл ахуйн менежментийн хүрээлэнгээс Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчдад “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн менежментийн системийн хяналт” сэдэвт сургалтыг 2012.05.08-ы өдөр зохион байгууллаа.

Тус сургалтыг Нийслэлийн Мэргэжлийн Хяналтын Газрын дэд дарга С.Даваасүрэн нээж, сургалтанд Санхүү хөдөлмөр нийгмийн хамгааллын хэлтсийн дарга Т.Энхтүвшин, хөдөлмөрийн хяналтын улсын ахлах байцаагч Д.Төгссайхан болон дүүргүүдийн улсын байцаагч 20 хүн хамрагдлаа.

Тус сургалтаар компани дээрх ХАБЭА-н ажлыг Олон улсын стандартын шаардлагын дагуу шалгах аргачлал, олон улсын чиг хандлага, байцаагч нарт тавигдах шаардлага болон хөдөлмөрийн хяналтыг зохион байгуулах хамрах хүрээ, зарчим, шалгах хуудас болон аюулгүй ажиллагааны зааварчилгаа боловсруулах аргачлал гэх зэрэг өргөн хүрээнд мэдээлэл хүргэсэн юм.

Сургалтын зургуудаас

Leave a Reply

Your email address will not be published.